Тэгэхээр сэр
Бүх салбарт дахь гавьяат хүнийхээ тоогоороо манай Монгол дэлхийд тодорхой тэргүүлнэ.
Яагаад?
Учир нь шагнах, шагнуулах гэдэг ийм хөөрхөн хөөргөлт Хойд Солонгос, Монгол хоёроос өөр улсад байдаггүй юм.
Тэнд харин сайн жүжигчин бол чанартай амьдралтай байдаг. Тэрбумтан байдаг.
Тэнд харин сайн багш мөн л чанартай амьдралтай байдаг. Тэрбумтан байна.
Сүргийн сэтгэлгээнээс бид заавал салах хэрэгтэй. Сүрэглүүлэх бодлогыг бид заавал зогсоох хэрэгтэй.
Үндэсний энэ донгоос юуны өмнө багш нар салах хэрэгтэй.
Хойд Солонгосыг хараад бид шоолоод байгаа атлаа шагналын донгоороо тэднээс ямар ч ялгаа байдаггүй юм. Дэлхий яг адилхан шоолдог, гайхдаг.
Дүр эсгээгүй харин чинхүү ардчилсан улсад ийм марзан юм уг нь байдаггүй.
Яагаад?
Тэнд хүний эрх, эрх чөлөө үнэ цэнэ болсон байдаг. Тэнд мөн шударга хөдөлмөр, шударга цалин үнэ цэнэ болсон байдаг.
Тэгэхээр сэр.
Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
No comments:
Post a Comment