Нэг нь уух усгүй, идэх хоолгүй ингэж уйлж зовж, үхэж байхад нөгөө нь хөлбөмбөгийн талбайд эсвэл хожигдсондоо, эсвэл хожсондоо, эсвэл дурласандаа уйлж, үхэх гэж байх юм. Энэ хоёр нулимсанд угтаа ялгаа үгүй. Харин тэнэглэлд бол ялгаа бий.
Нэг л их Месси, Роналда гэж уйлсан, дуулсан, урвайсан, дуурайсан улс энд монголд их байх юм. Тэд чинь үнэндээ бол бас хөөрхий хохирогч шүү. Хөөрхий шүү.
Цэл залуу насаа
"хийлээ" гээд хэн ч хэрэггүй, танин мэдэхүйд ямар ч нэмэргүй
"goal-зорилго" гэж гүйсээр, бас хөөрөгдсөөр хөөрхий болж яваа улс бол
хөөрхий, хохирогч, тамирчид юм. Хохирогч шүү.
Тэдний хөөрөх цаг дуусаж, харах хүнгүй болоход сайндаа л тэд хөөрхий нэг дасгалжуулагч болж явах. Хайран залуу насаа "хийлээ "гээд хэн ч хэрэггүй, танин мэдэхүйд ямар нэмэргүй нэг бөмбөг хөөж хөөрөгдөж, хийрхэгдэж өнгөрснийх гор нь тэр.
Тамирчин гэх хохирогчдод хэрэггүй, улсад бол огт нэмэргүй, энэ иргэншилд дэвжихийн "нэмэргүй" ийм нэмэргүй, харин нэрмээстэй зүйлийн төлөө олноороо нийлж асар мөнгийг ямар ч нэмэргүй үргүй тэнэглэн үрж уйлж байхын оронд, тэнэглэлээ зогсоож, тэр их хөрөнгө, хүчийг уух усгүй, орох оронгүй, идэх хоолгүйдээ уйлж байгаа хүүхэд, ангаж үхэж байгаа ан амьтанд туслахад зарж эх дэлхийгээ баяр баясгалангаа дүүргэвэл илүү утгатай биш шүү. Ингэвэл ер нь яасийм. Диваажин диваажин л гэх. Диваажинг энэ дэлхийд тэгэж бүтээж болох бус уу!
Урсах тэр хоёр нулимсанд ялгаагүй үгүй л дээ. Харин тэнэглэлд нь бол их ялгаа байна.
Ц.Лувсандорж
2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр