Шар хувцас өмсчихөөрөө, эсвэл хар алчуур ороочихоороо, эвсэл урт сахал ургуулчихаараа, эсвэл сан,сангаар, дэвтэр дэвтрээр үг цээжилчихээрээ гэгээнтэн болчихгүй байх. Гэгээнтэн (en+light-ment) гэдэг үгийн язгуурт гэгээ, гэгээн байна аа!
Үнэн гэгээтэн, гэгээнтэн бол манай улсад төдийгүй дэлхий, гариг ертөнцөд хүртэл тун хэрэгтэй юм. Учир нь тэнд гэрэл, гэгээн л чухамдаа нэн хэрэгтэй байгаа юм.
Дэлхийн бүхий л
том гэгдэх их сургуулийн уг мөн чанар эцэстээ үнэнг хайхад байдаг.
Үнэний замыг олоход оршдог юм. Гэгээн, гэгээтэй зам хаа сайгүй л, энд,
тэндгүй л хэрэгтэй байдаг, учраас тэр юм.
Даанч үнэн гэгээнтэн үнэн ховор юм даа. Гэгээтэй, гэгээн замыг барьсан нь даанч их далд, бас их чимээгүй оршиж оддог, одож оршдог гэдэг. Тэгэхдээ зам нь үлддэг гэдэг. Тэр замыг л барь, ол.
Гэгээрнэ гэдэг нь иймд тоглоом ч биш. Гэгээрчихсэн юм уу гэх нь тохуурхал ч бас биш.
Тоглоом ч биш, бас тохуурхал ч биш тэр замаар гэгээрэл хүрч болдогийг түүхэн гэгээнтний үүх нотолдог. Тэд ингэж л үлдээсэн байдаг юм.
Гэгээнтэн болох мөн чанар тань танд өөрт тань бий.
Тэр нь чухамдаа "саараа холдуул, сайнаа хөгжүүл" гэдэгт багтаж л орших вий дээ!
Тэгэхээр гэгээрчихсэн юм уу гэх нь тохуурал биш шүү! Гэхдээ бас тоглоом биш! Харин хүмүүн заяаны уг мөн чанар л байх.
Түүнийгээ барихын тулд гагцхүү ганц тэр замаа л хай.
Ц.Лувсандорж
2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

No comments:
Post a Comment