Багшийн цалин арван дахин буурсан тул түүнийг 10 дахин өсгөж байж л шударга ёс ярина.
Монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг ядаж социализмын түвшинд нь байлгах ёстой.
Үүнийг багшаар жишиж хэлбэл, түүний одоогийн цалинг 10 дахин нэм л гэсэн үг. Энэ нь багшийн цалин өнгөрсөн 28 жилд ерөөсөө нэмэгдээгүй харин 10 дахин багассан л гэсэн үг.
Итгэж чадахгүй байгаа бол талхаар жишиж бод. 1,20 мөнгөний талх одоо
1200 төгрөг болчихсон байна. 65 төлөг одоо 6 сая 500 мянган төгрөг
болчихсон байна. Багшийн дундаж цалин 200 $ хүрэхгүй буюу үсэргэж
хэлбэл, 650 мянга байгааг санавал түүний цалин 10 дахин буурсан байна.
Үүний хэрээр боловсролын чанар 10 дахин буурсан юм. Түүний хэрээр амьдралын чанар хулгайгаар бус харин хөлсөөр амьдарч яваа хүмүүс, багшийн хувьд 10 дахин буурсан, ядуурсан байна. Тэд 28 жил яг боол шиг хөдөлмөрийн мөлжлөгт нэрвэгдэн ядуурч ажиллаж, ажиллаж ядуурсан байна. Энэ ядуурлын хэмжээ 10 дахин өссөн байгаа юм.
Иймд монгол хүний нэг цагийн ажлын хөлсний үнэлгээг дор хаяж 10 дахин өсгөх хэрэгтэй юм. Ингэж байж л шударга ёс ярина шүү. Тэгэж байж л хүмүүнлэг, ардчилсан нийгэм гэж хийрхэлдэнэ шүү. Учир нь ийм нийгэм тань хөдөлмөрийн мөлжлөггүй, хөдөлмөрийн боолгүй, хөдөлмөрийн хулгайгүй байдаг. Тэнд өмч зөвхөн хөлсөөр л, хөдөлмөрөөр босдог юм, хулгайгаар биш. Тийм учраас шударга гэсэн тэнд их үг хэрэглэдэг. Их зохидог юм.
Хөлсөө урсгаж, ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч яваа хөдөлмөрчдийн үндсэн бараа, зардаг үндсэн үйлчилгээ нь болох ажлын нэг цагийн хөлсний үнэлгээг энд иймд 10 дахин өсгө. Энэ нь энэ улсын шударга ёсны эх ундарга болно. Тэр нь хөлсөөр амьдарч, хөдөлмөрөөр баяжихын эх үүд болно, За.
Ц.Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

No comments:
Post a Comment