Багшийн хэрсүүжилт ба нэмэгдэл биш хасагдал
Мунхаг, мангарт амархан хууртагдахгүйгээр хэрсүүжсэн байна, багш нар. Иймд элдэв хувиар нийтээр нь эсвэл алагчилж нэмнэ гэж хийрхэж мангартуулах гэж оролдож байхын оронд "бүх хонь шар халзан биш" гэж сэтгэж сур.
МАН, АН-ын эрх баригчид нэг л зүйлийг ерөөсөө ойлгодоггүй юм шиг авирладаг юм (Үнэндээ бол тэд хорыг сайн ойлгодог, харин ашгийг нь сайн хардаг. Гороор нь капиталист зоолдог).192 мянган төрийн албан хаагчдын цалинг бүгдэд нь зарлаж байгаад чимх (0,0001 хувиар ч) -ээр ч нэмж болохгүй юм. Эдийн засгийн наад захын ойлголт шүү дээ.
Ингэж хийрхэж орилж байгаад нийтээр нэмэх гэдэг нь үнэндээ нэмэгдэл биш харин хасагдал байдаг. Ийм мангарлалаар, мунхаглалаар өнөөх 28 жилд багшийн цалин нэмэгдсэн гэж яригдсаар үнэндээ 10 дахин хасагдсан байдаг юм. Наад багш нар тань одоо энэ мэтэд амархан мангартахааргүй болтлоо тэмцэлд хэрсүүжсэн байна.
Зарлахгүйгээр багшийн цалингийн тусгай, шинэ сүлжээг бий болгох. Эмч ч бас адил. Сувилагч ч мөн ижил. Сэтгэлгээгээ эхлээд өөрчил. Тэгвэл бодол, үйл тань зөв болно.
Ингэж нэмнэ гэж орилж байх зуурт тань талхны үнэ 30 -аас дээш хувь, бизнесийн үнэ түүгээр ч дутахааргүйгээр нэмэгдэнэ шүү дээ. Хорлол биз!
Тэгэхээр ийм мангартал, мунхаглалаар тань үнэндээ капиталист зоолон баяжаад харин хөдөлмөрийн хүн ядуурч хоосорч үлддэг юм.Нийтээр зарлаж байгаад чимхээр нэмэх нь тань хөдөлмөрийн хүнд ийм л хортой байдаг. Тийм ээ!
Төр барина, түмнийг удирдана гэдэг нэгийг баяжуулж нөгөөг хоосруулах гэсэн утга биш.
Ц.Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 23-ний өдөр
No comments:
Post a Comment