"Английн ЗГ-ын тэргvvн: "Чи ажлаа хийж чадахгvй байна, огцор. Ажил хийдэггvй хvмvvсийг дуртайяа авдаг нэг улс бий. Монголд очиж сайд хий" . Сомали улсын ерөнхийлөгч " Улсаа Монгол шиг дампууруулахгүй". Япон улсын нэгэн сонинд "Монгол улс өрөөрөө дэлхийг тэргүүлж эхэллээ. Энэ өр нь ДНБ-ээсээ 125 дахин их, 24 тэр бум долларт хүрчээ" гэж. Энэ мэтээрээ дурсаад бичвэл хайран цаг хайран цаас болно.... Энэ улсыг яаж ингэж муухай удирдаж байна аа.
Шалтгааныг мэдэх үү! Юу гээч! Өөрийнх нь хөлсөөр босоогүй, харин
элдэвлэж авсан өмч нь уг нь өөрийнх биш" гэдгийг л мэдрээд түүнийгээ
алдчих вий дээ гээд унтаж чадахгүйд л байдаг юм.....Төрд байвал
түүнийгээ хамгаалах боломжтой гэээд мунгинаж явах, тэд. Тэгэхээр МАНАН
улс удирдах биш харин элдэвлэсэн өмчөө хамгаалах гээд сууж байгаа юм.
Монголын төр бол манай ардын түмний хамгийн үнэ цэнэт өмч юм. Гэтэл манаруулсан хэдхээн этгээд түүнийг маань өмчилж байх, эдэлж байх, буруугаар ашиглаж байх.... Боловсролыг унагаж, түмнийг улам тэнэг болгох бодлого хэрэгжүүлж байна. Энэ мэдээж тэдний бас нэг анхаарах ёстой ажил юм. Учир нь ийм юм.
Ардчилал сэхээрсэн түмэнтэй болоход тэр цагт амь ордог, зөв болдог. Төрөөр элдэвлэсэн өмчөө амь тавьчих шахан хамгаалж ирсэн нөгөө манарсан этгээдүүд маань иймээс монгол түмэн сэхээрчих вий дээ гэхээс л унтаж чадахгүй болтлоо их айдаг юм. Сэхээрүүлэхгүй,харин саатуулж байх нэгэн сонгодог арга олсон байх тэд. Тэр нь энэ юм.
"Ардыг улам хошин шогтуулж, найрлуулж, наадамжуулна. Архидуулна. Ажилгүйдүүлнэ. Зарц болгоно. Дуулуулна, барилдуулна. Уралдуулна. Тэгээд тэднээс нь сонгож утга учиргүйгээр шалгаруулж шагнаад байх"
Энэ улсыг тэд мөн айхтар хорон удирдаж байгаа биз, тэгэхээр. Айхтар муухай хөтөлж байгаа биз, ингэхээр.
Тэр өмч тань хуучирч илэгдэнэ, одно. Хоёр хөлт хөөрхөн толгойтон ч бас л зуу хол гарахгүй дээ, одно, одно оо. Тэр цагт шал дэмий зүйлийн төлөө муухай үйл хийж олдсон сайхан боломжийг маш муухай буруугаар ашиглаж манаруулж манарч явсандаа их харуусна даа, тэд. Үнэн ийм л юм.
Ард хоцорсон тэр ард түмэн яах вэ, тэгэсхийгээд цагийн аясаар шагналуулж шогтуулж байгаагаа, наадамжин найрлан хохирч золиос болж яваагаа нэг цагт сэрж ухаарна. Найрнаасаа сална, нойрноосоо сэрнэ. Хайран цаг,хайран төрлөө мананд өртснөөс болж яйран өнгөрөөснөө нэг хэсэг эргэцүүлж бас урсгана. Ингэх нь бас үнэн юм.
Энэ улсыг дэлхийн доог болтол ингэж муухай удирдахын цаана нь ийм л юм.
Ц.Лувсандорж
2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

No comments:
Post a Comment