Friday, October 11, 2019

Шахмал түлшийг эмээ шиг усаар бэхжүүлсэн үү, эсвэл эм хэрэглэсэн үү?

Шахмал түлшийг эмээ шиг усаар бэхжүүлсэн үү, эсвэл бодис хэрэглэсэн үү?


Тэмээний хоргол шиг шахмал түлшинд эмээгийнхтэй харьцуулахад нэг тодорхойгүй зүйл байна аа!

Манай эмээ нар шахмал түлшийг хийгээд л хэрэглээд л ирсэн. Тэр нь их энгийн боловч түлэхэд маш тодорхой байдаг.

Үхрийн баасыг усанд дэвтээж, түүнийг нүүрсний нунтаг хогтой хольж базан хатаана. Бас зарим газар малын бууцтай холино.

Эмээгийн хийдэг энэ шахмалыг түлэхэд эргэлзээ байхгүй, айдас хүйдэс ч алга. Яагаад!

Сайжирсан байна, гэхдээ бэхжүүлэхэд ус л хэрэглэсэн тул түлэхэд бүрдэл, мөн чанарын ялгаа байхгүй.. Энэ нь тодорхой байна.

Гэтэл тэмээний хоргол шиг сайжирсан гэх шахмалын хувьд энгийн бидэнд нэг зүйл их тодорхойгүй, нэн эргэлзээтэй байна. Энэ нь ийм юм.

Бэхжүүлэхэд тэд эмээ шиг ус хэрэглэсэн үү, эсвэл эм бодис хэрэглэсэн үү?

Ус хэрэглэсэн бол түүнийг эмээгийнх шиг л сайхан, тайван хэрэглэе байз. Эсдэлгүй юм чинь.

Харин бэхжүүлэхэд бодис хэрэглэсэн бол энэ нь математикаар хольцийн бодлого, химийн ухаанаар бол урвалын бодлого болно.

Тэгэхээр түүнийг шатаахад тэр нь юу болж өөрчлөгдөх нь энгийн бидэнд тун эргэлзээтэй болно. Тэгэхээр айдас, хүйдэстэй болно. Их тодорхойгүй болоод ирнэ, бид тань. Зөвхөн "бид тань" ч гэж дээ амьсгалдаг хүн бүхэнд л уг нь тиймэрхүү л болоод, бодол ороод л ирэх л ёстой л доо.

Бэхжүүлэхэд тэгэхээр бодис хэрэглэсэн үү? Хэрэглэсэн бол юуг хэрэглэсэн бэ?
Шатахад тэр яаж хувирч, яаж урвалд орох вэ? Хорт хий ялгарах уу?

Энэ асуудалд манай шинжлэх ухаан энгийн биднийг эргэлзээгүй болтол, сайжруулсан түлшний үнэн эцэг, үндэслэгч нь болох нөгөө манай эмээ нар шиг нэг л сайхан хариу тайлбарыг тод,товч,тодорхой өгөх хэрэгтэй дээ.

Эсрэг тохиолдолд хүн угаартах, шахмал түлш түлэх хоёр нь хоорондоо уялдаа холбоотой байж мэдэхээр төсөөлөгдөнө.

Олон хүн  эрт угаартаад л одоод л байвал шахмал түлшний хүний ийм одолтод нөлөөлөх нөлөөлөл нь статистик ач холбогдолтой ч болж ч мэднэ шүү.

Ц.Лувсандорж
2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

No comments:

Post a Comment