Tuesday, October 22, 2019

Улсын сургуулийн нэгтгэлээр хувийн сургууль хожих уу?

Улсын сургуулийн нэгтгэлээр хувийн сургууль хожих уу?


Улсын найман сургуулийн нэгтгэх нь эргээд л МУИС байгуулагдаж байсан цагт эргэж очиж байх шиг. Тэгэхээр тэр үед их зөв байжээ.

Гэвч тэр үед их хуралд эзэд нь байдаг одоогийн хувийн сургуулиуд гэж харин байсангүй. Лобби гэж байсангүй. Харин эх орноо бодно гэсэн итгэл үнэмшил байсан.

Улсын их сургуулиудыг намчирхсан захирал, номгүй дарга нар л энэ 30 жилд үнэн сүйтгэсэн юм ш дээ. Улсын эрдэм мэдлэгийн ганц үйлдвэр МУИС-ийг хүртэл МАНАН л "алсан" даа. Санаа нь эцэстээ ийм л байж.

Сургуулиуд нэгдлээ гээд професорт хохирох зүйл үгүй. Харин улс яах юм бол доо. ... Гүнзгийрч нэгдвэл сайн. Гүехэн нэгдвэл муу. Дампуурал!

Улсын сургуулийн нэгтгэлээр хоосон ордонтой, оюутан байхгүй хувийн сургуулиуд харин их хожиж байгаа юм биш биз дээ!

Хувийн сургуулийн эзэд нь их хуралд л байдаг юм ш дээ.

Энэ хардалтыг заавал арилгах хэрэгтэй. Сайдаа, салбараа салбайлгах бус сайн удирд.

Ц.Лувсандорж

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

No comments:

Post a Comment