Сайжруулсан гэгч шахмал түлшийг хэрэглэснээр хүн угаартаж, бүр нас барж байна. Энэ талаар бас бүхий л түвшинд их ярьж байна. Энэ яриа, тэр хэрэглээ өнөөгийн монголчууд бидэнд чухам юуг өгүүлж байна аа?
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, хүний угаартал, түүний талаарх элдэв түвшний яриа, хэлэлцүүлэг, тайлбар, үндэслэлийн өнгө, хөг өнөөдрийн бидний шинжлэх ухаанч биш хандлага, сэтгэлгээ, арга барилыг товч, тодорхой, тод, гүн хүүрнэж байна.
-Шахмал түлшийг
бүтээгдэхүүн гэвэл түүнийг хийх онол, шинжлэх ухааны үндэс, хэрэглэх
техникийн шаардлага, нөхцлийг хэзээ хэн бүтээсэн бэ? Түүний зохиогчийн
эрхийг хэн эзэмшиж байна аа? Эсвэл зүгээр хар ухаанаар холион бантан
хийж жонхуу болгов уу?
-Онолын үндэслэл,зохиомж технологийн дагуу туршилтад зориулсан хэдхээн ширхэгийг хэн үйлдвэрлэсэн бэ? Ер нь туршсан уу?
-Туршилтын үндсэн дээр юу тодорч ил болов? Эсвэл шууд л бүх нийтэд туршиж хэрэглэв үү? Эрсдэл биш үү?
- Туршилтын үндсэн дээр хэрэглэх зөвлөмж, зааварчилгааг гаргасан уу? Эсвэл шууд л ямар зөвлөмж, зааварчилгаагүйгээр хоол гэж хор иддэг шигээ л шууд хэрэглээд угаартаж унаад байна уу? Монголч хандлага уу?
- Шахмал түлшний найдвар, тохирцыг хэрэглээнд гаргахаас нь өмнө тогтоосон уу? Шатах үйл явцын шинжилгээ хийгдсэн үү?
-Шахмал түлшийг хэрэглэх техникийн нөхцөл, зуухны стандартыг угаартаж нас барсны дараа өндрөөс том ярьж байна уу, эсвэл өмнө гаргаад хэлэхгүй байсан юм уу?
-Шахмал түлш түлснээр угаартаж хүн нас бараад байхад, мөн эргэлзээ нь арилах нь бүү хэл, эргэлзээтэй учраас явуулсан гадаад улсын лабораторийн шинжилгээний хариу ч эцэслэн ирээгүй байхад хүртэл түүний нийтийн хэрэглээг хориглохгүй байгаа нь шинжлэх ухаанч бүү хэл учир шалтгааны хувьд утгагүй мэт байх. Энэрэнгүй бус уу?
-Шахмал түлш түлэхэд хүн угаартах, улмаар амиа алдах нь статистик ач холбогдолтой нөлөөлөлтэй байж мэдэхээр байхад түүний хэрэглээг хориглохгүй байгаа нь эрүүл биш сэтгэлгээ биш үү?
Энэ бүх мунхаг байдал нь өнгөрсөн 30 жилд шинжлэх ухааны хичээлийг орхиж, түүнийг туршилтгүй зүгээр л үглээ болгон явуулж ирсний нэгэн горь, том гай юм.
Шинжлэх ухаанч хандлага, арга барил эзэмшээгүй, ийм сэтгэлгээгүй өнөөгийн монголчууд бид энэ мэтээрээ байвал цаашид их л будилахаар, мунгинахаар байна даа!
Бид шинжлэх ухаанч хандлага, сэтгэлгээ, арга барил, соёлыг гурван өндөрлөгийнхнөөс гудамж хүртэл бий болгомоор байна. Бас шинжлэх ухаанч хандлага, сэтгэлгээ, арга барилыг бүр үндэсний үнэт зүйл, соёл болгомоор байна. Ийм болсон тэр цагт л энэ улс шахмал түлшний мухардал, мунхаглал энэ мэт асуудлаас бүрмөсөн ангижирсан ухаалаг улс болж чадна.
Үүний тулд бүх түвшний сургуульд физик, хими, биологи зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг туршилттай, бодитой явуулдаг болмоор байна. Улсаа ухаалаг болгохын тулд үүнд мөнгө зарах хэрэгтэй.
Алийн болгон хар ухаанаар хар зоригоор явж, унаж тусаж явах вэ дээ!
Ц.Лувсандорж
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

No comments:
Post a Comment