Эмч нар монголоо нэг л чимэг.
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Энэ утгаар харвал хүний төлөө зовж үзсэн эмч нар л бие засах ч завгүй ажиллаж байгаа Хятад эмч нарын зовлон бэрхшээлийг зангиа зүүсэн том даргаас илүү ихээр үнэн мэдэрнэ.
Монгол эмч нар дэлхийг айлгаж байгаа өнөөгийн аюулын голомтод
мэргэжлийн ур чадвараараа сайн дураараа ажиллахаар зорин, нэгдэж буй нь
эмч мэргэжлийн нэгэн гайхам ёс зүй бас мөн. Ийм ёс зүй, харин хар амиа л
гэж үргэлж хийрхэж явдаг энэ цагийн улс төрч гэгч зангиатны үйлсэд
хэзээ ч харагддаггүй.
Короновирусын голомтод очиж ур чадвараа сорьж зовж буй мэргэжил нэгт нөхдөдөө тус нэмэр болох эмч нарын энэхүү санаачлага нь Монгол улс гишүүн байдаг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хүсэл зоригт мөн нийцсэн үйл юм.
Тэгэхээр монгол эмч нарын Дэлхийн Эрүүл мэндийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж сайн дураараа нэгдэн мөнхийн хөрш Хятадад учирсан зовлон нимгэлэхэд үглээгээр биш харин үйлдлээрээ хувь нэмэр оруулахаар зориглож буйг Монгол түмний төр засаг л бол дэмжин зохион байгуулалтаар туслах нь зүйн хэрэг. Үүрэг нь юм.
Монгол эмч нар дэлхийн айдсыг нимгэлэхэд мэргэжлийн үйлсээр нэмэр болж танигдах нь өрөнд унасан өнөөгийн гуйланчин Монгол энэ эгшинд дэлхийд нэг удаа ч гэсэн сайнаар хэлэгдэхийн эх нэгэн шижим болох юм.
Ийм учраас Монголын түмний л төр бол монгол эмч нарын мэргэжлийн тэр үйлсийг дэмжээд өг.
Монгол эмч нараараа монгол нэг гоёог.
Монгол эмч нар монголоо нэг л чимгэ.
Монголоо гэсэн төр бол түүнд нь ядаж саад бүү бол. Чадвал дэмжээд, туслаад өг.
Ходоодон хандлагаар хоосон улс төр бүү хий.
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

No comments:
Post a Comment