540 сая төгрөг 1 хаусархуун л цэнэтэй юм даа... Нэг хаус өгчихсөнтэй адил юм. Улс байна даа, нөгөө улсад туслалцаа болгож 1 хаусархуу юм өгч байх даа яахав дээ. Гуйланч сэтгэлгээ.
Бэлгийн морины шүд татдаггүй гэх юм. Шүдгүй морийг хүнд бэлгэнд ёрөөсөө өгч болохгүй. Шүдгүй морийг хүнд бэлгэнд өгөх нь ёс суртахуунгүй авир юм. Ёс суртахуунгүй эдийн засгийн үндэс. Энэ нь аваарт өртсөн машиныг засаад бренд шинэ гээд мэдэхгүй нэгэндээ хуурч зарахтай л утга нэг увайгүй авир.
Мөнгөгүй байна. Ядуу байна гэх. Адууны тоогоор л хандаж гэх.... Тэгвэл
тэтгэврийн зээлийг тэглэхээ болиод тэр хэдэн тэрбумаар тоологдох тэр
мөнгөө мөнхийн хөрш Хятад улсад бэрх үед нь туслалцаа болгоод өгчих.
Энэ нь адууны тоотой ч хамаагүй. Ядуутай ч хамаагүй болно. Гагцхүү
гуйланч биш сэтгэлгээ, хандлага юм.
Ингэж гуйланч биш сэтгэх нь эцэстээ харин илүү утгатай. Илүү цэнэтэй. Илүү үнэтэй хэрэг бус уу!
540 сая төгрөг буюу 200 мянган доллар гэдэг нь олигтой 1 хаусын ч цэнэд хүрэхгүй мөнгө. Австралид бол захын хороололд дунд зэргийн хуучин хаус авч чадах ч үгүй л мөнгө шүү, нөхдөө. Гуйланч сэтгэлгээнээс иймд бид салах ёстой.
Улс байна даа, мянга гэх бус харин "тэрбум" гэж хэлэгдэхээр туслалцааг өрөөл улсдаа хэрэгтэй цагт ёстой тэнүүн монгол, тал нутаг шигээ уужим монгол цайлган монгол шиг цаашдаа өгч сурах хэрэгтэй. Өгч байж авна. Өгч байж ирнэ.
Өөрсдөө хүнээс гуйхаар болохоор хэд ч хамаагүйг тоо хэлж өрөөлийг, бүүр дэлхийг сандаргадаг атлаа өрөөлд өгөх болохоор мянгаас өөр тоо мэддэггүй юм шиг байдаг нь дорд хандлага, дорой авир, гуйланч сэтгэлгээ, "шүдгүй морь бэлгэнд өгдөг хандлага" юм.
Үүнийгээ бид болих хэрэгтэй. Ёс суртахуунтай байхад суралц. Ёс суртахуунд суурилсан эдийн засагч хандлага, сэтгэлгээнд суралц.
Бид л нэг ядуу, гуйланчин гэсэн маягтай байдаг энэ сэтгэлгээний гуйланчлалаас бид бүгд бүх түвшинд салах ёстой.Үүнд л их сайн суралцья.
Тарчиг байж болно оо. Гэхдээ гуйланч сэтгэлгээ байж үл болно. Шүдгүй морийг хүнд бэлэглэдэг байж үл болно.
Шүдгүй морийг хүнд ер нь битгий бэлэглэ. Шүдтэй морь бэлэглэ. Хэрэгтэй цагт нь хэрэгтэйг нь бэлэглэ.
Ц.Лувсандорж
2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр

No comments:
Post a Comment