Сонгуулийн хэлний балаг
Их хурлын 2020 оны сонгуулийн мэдээ үзээд “МАН ч үнэнхүү үнэмлэхүй ялагдаж дээ” гэж бодох зуурт дэргэд байсан хүүхэд “Аав, МАН сонгогчдын 81,5 хувиар үнэмлэхүй ялалт байгуулав” гэж байна гэх юм. “Үгүй дээ, юу болж байна, худлаа даа” гэж бодон ихэд эргэцүүлэлтэйгээр түүн рүү харахад тэрээр “Та хар даа” гэв. Харвал, нээрээ л тийм утгатай өгүүлбэр дэлгэцнээ хээв нэг урсаж байх юм.
“Энэ өгүүлбэрээр өгч буй мэдээлэл хуурмаг, худал” юм байна. “Гэхдээ үүнийг бид шалгах хэрэгтэй” гээд “Яаж шалгах вэ” гэж асуухад тэрээр хувь, процент бодно байх гэв.
“Тийм ээ” гэж хэлээд үүний тулд бидэнд хоёр тоо хэрэгтэй гэв. Нэг нь сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын тоо. Нөгөө нь, саналаа өгсөн нийт сонгогчдоос яг МАН-ыг дэмжсэн хүний тоо. Энэ тоог олбол ганц удаа л процент бодно гэв. “Тэгэж гарах тоо нь 81,5 байвал энэ өгүүлбэр бодит утгатай, эсрэг нь харин бодит утгагүй, хуурмаг байх юм” гэж зөвлөөд бодит үүсвэрээс холбогдох мэдээллийг хайж эхлэв. Эхлээд ийм нэг мэдээг олов.
“УИХ-ын ээлжит сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 3 мянга 969 сонгогч бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 иргэн саналаа өгсөн талаар СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв.
Ингэснээр сонгогчийн ирц 73.65 хувьтай өндөрлөсөн талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэллээ” (МОНЦАМЭ).
Эндээс нийт 825 074 санал өгөөгүй байгаа нь харагдана.
Нийт сонгогчид
2 300 969
Сонгууль өгсөн хүний тоо
1 475 895
Санал өгөөгүй хүний тоо
825 074
Энэ өгүүлбэрээс сонгуулийн хэлний эхний балаг илрэв.
Сонгуулийн хэлний балаг 1. “Сонгогчдын ирц 73,65 хувьтай байна” гэдэг нь “хэрэв сонгууль өгөхөөр ирсэн хүн сонгуульд саналаа өгсөн гэвэл сонгууль өгсөн хүний тоо 1 694 664 байх юм. Гэтэл 1 475 895 хүн санал өгсөн бол түүний эзлэх хувь нь 73,65 биш харин 64,14 хувь болно. Сонгуулийн хэлний эхний нэгэн балаг энэ юм.
Хэлний энэ балагаас эргэцүүлдэг уншигч ийм нэг асуулт тавьж үлдээнэ.
Асуулт 1: “Их хурлын 2020 оны сонгуульд нийт сонгогчдын хэдэн хувь нь сонгууль өгсөн юм бэ, 73,65 уу, 64,14 үү?
“МАН сонгогчдын 81,5 хувиар үнэмлэхүй ялалт байгуулав” гэж дэлгэцнээ тархи угаах гэж байгаа юм шиг байнга гүйлгэж байгаа энэ мэдээллийн үнэн бодиттойг тогтооход одоо “МАН-ыг дэмжиж саналаа өгсөн хүний тоог олох хэрэгтэй болно. Энэ тоог олох арга энгийн. Сонгуульд саналаа өгсөн хүнийг МАН, МАН бусаар ялгаад л тоолчих юм, уг нь. Гэвч энэ бяцхан эрэл шинжилгээний хүрээнд үүнийг ингэж тоолох нь, нэг талаасаа, мэдээллийн хувьд хомс байдалтай тулгарна, нөгөө талаасаа, онцын хэрэггүй зүйлд цаг их алдсан хэрэг болно. Сонгуульд өгсөн хүний 81,5 хувийг олбол МАН-ыг дэмжсэн хүний тоо 1 202 854 , МАН бусыг 273041 болж байна. Ийм байх боломжгүй харуулсан нэг үндэслэлийг дор хэлнэ.
2020 оны их хурлын гишүүний сонгуульд нэр дэвшигчийн тухайн тойргийн сонгогчдоос авсан саналыг хувиар илэрхийлснийг харвал МАН-ын нэр дэвшигчид 29 тойргийн 14-т нь нийт сонгогчдын 50-иас багагүй хувийн саналыг авсан, мөн мандатын санал, багаар дэмжинэ гэсэн утга санааг нэгсгэж үзбэл үлдсэн 15 тойрогт 50-аас ихгүй хувийн санал цуглуулсан байх магадлал өндөр юм. Энэ 15 тойрогт нь МАН бусыг дэмжсэн санал нь 50-иас багагүй байх юм.
Иймд энэ үндэслэлээр хамгийн муугаар бодоход МАН-ыг дэмжсэн хүний тоо МАН-бусыг дэмжигчдийн тооноос ихгүй байна. Эндээс “МАН-ыг дэмжигч 40-аас ихгүй, МАН бусыг дэмжигч 60 -аас багагүй байна” гэсэн таамаглалыг дэвшүүлж болно.
“МАН сонгогчдын 81,5 хувиар үнэмлэхүй ялалт байгуулав” гэдэг нь бодит байдалд их өөр болж ирнэ. Энэ өөр байдал дээр сонгуульд өгөөгүй 825 074 хүнийг оруулж тооцвол үнэмлэхүй гээд байгаа тань бүүр эргэлцээтэй болж 81,5 хувь бүүр буурч багасаад, 30-аас ихгүй болж ч мэдэхээр байна. Гэвч түүнийг зүгээр л тоолж шалгах ч болно.
Тойргийн сонгогчдын дундажаар 30 хувийн саналыг аваад их хурлын гишүүн болж байгаа МАН-ын 62 гишүүн их хурлын 76 гишүүний 81,5 хувийг эзэлнэ гэдэг тань бүх сонгогчдын 81,5 хувь нь МАН-ыг дэмжсэн гэсэн үг биш. Үүнийг бас энд дурдахад илүүдэхгүй.
Эндээс сонгуулийн хэлний бас нэг балаг илрэв.
Сонгуулийн хэлний балаг 2. МАН-ын 62 гишүүн их хурлын 76 гишүүний 81,5 хувийг эзэлнэ гэдэг тань бүх сонгогчдын 81,5 хувь нь МАН-ыг дэмжсэн гэсэн үг биш. Энд үнэмлэхүй гэдгийг онож хэрэглээгүй нь энэ сонгуулийн хэлний бас нэг балаг юм.
Сонгуулийн хэлний энэ балагаас эргэцүүлдэг уншигчдад бас нэг асуулт тавигдана.
Асуулт 2. Сонгууль өгөөгүй хүнийг угтаа бол алийг нь ч дэмжээгүй гэж үзэх нь илүү утгатай юм. Иймд тэр ялсан гэх МАН-ыг бас дэмжээгүй тул нийт сонгогчдын яг хэдэн хувь нь ялсан гэх МАН-ыг дэмжсэн бэ, 20 уу, 30 уу?
Сонгуулийн хэлний гурав дахь балаг бол засахад их энгийн балаг юм. СЕХ цаашдаа нэр дэвшигчийн авсан санал, хувийг жагсаадаг хүснэгтийнхээ “санал” гэдэг баганыг цаашид “мандатаар авсан санал буюу мандатын санал” гэж өөрчлөх зөв юм. Учир нь нэр дэвшигчийн мандатын саналын нийлбэр нь тухайн намын авсан саналын тоо биш. Жишээ нь, 100 сонгогчтой тойрогт нэг намаас нэр дэвшигч 3 хүн тус бүрдээ 33 хувийн санал авчээ гэж саная. Тэгвэл нэр дэвшигч бүр сонгогчдоос 33 хувийн саналыг цуглуулж чадсан байна, гэхдээ энэ нь нам нь 99 хувийг саналыг авсан гэсэн үг биш. Хэрэв нэр дэвшигч бүрийг тус бүрдээ яг өөр өөр 33 хүн сонгосон бол тэдний намыг дэмжсэн хүний саналын тоо, хувь 99 мөн. Харин багаар нь сонгогч бүр тэднийг дэмжсэн бол намыг нийт сонгогчдын 33 хувь дэмжсэн үг гэсэн. Иймд энэ ялгааг гаргаж “санал” гэснийг цаашид “мандатын санал” гэж нэрлэх зүйлтэй юм. Маргаангүй, будлиангүй болно.
Сонгуулийн хэлний балаг 3. Нэр дэвшигчийн авсан санал гэдгийг бичснээр тань санал гэж ойлгон нэмчихвэл МАН-ын дэмжсэн саналыг тоо нийт сонгогчдын тооноос хавьгүй их болчихоод байна. Энэ бол сонгуулийн хэлний бас нэг балаг мөн.
Сонгуулийн хэлний энэ балагаас эргэцүүлдэг уншигч ийм нэг асуулт тавьж үлдээнэ.
Асуулт 3. Мандатын саналын нийлбэр намыг дэмжсэн хүний тоо мөн үү, мөн, бас биш?
Сонгуулийн хэлний дөрөв дэх балаг бол манай хар машины үзүүлдэг хаа ч байхгүй хачин авир юм. Хар өнгөтэй машиныг хар машин гэж хараах хэрэггүй. Харин хар өнгөтэй тэр машины хачин цэмцгэр, чамбай тооцсныг хар хүмүүсийн оролцоотойгоор хачин муухай харагдуулж байгааг л жигших хэрэгтэй.
Хар машин бол эцэстээ программ тул саналыг тоолох хүний болхи үйл ажиллагаа хялбаршуулсан, автоматжуулсан, гэхдээ, мэдээж, ухаалагжуулсан байж л таарна. Түүний энэ ухаалагжуулалтад "тухайн эгшинд нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь ихээс нь бага руу жагсааж харуулдаг" үйлдэл мэдээж багтана. Тэгэж байж энэ нь машин, хиймэл оюун болно. Ингэж байж тэр программ болно.Цэнэлэгдэнэ. Энэ нь тухайн эгшинд жагсаалтын эхэнд байгаа нэр дэвшигч хамгийн их санал авсан гэсэн л утга мөн. Гэтэл цаана тань хар машины жагсаалтаар хамгийн эхэнд тухайн эгшинд 7 мянга гаруй саналаар нэр нь бичигдсэн нэр дэвшигчийн ард нь 11 мянга гаруй саналтай МАН-ын нэр дэвшигч давхиж явах. Харамсалтай. Гэхдээ эхэнд бичигдсэн 7 мянга нь 7,000 гэсэн таслалтай атлаа бичигдэх атлаа түүний ард бичигдсэн түүнээс их тоонууд нь таслалгүй, номоор гарч байх жишээтэй байх. Хар машин тухайн эгшинд 7 мянгыг 11 мянгаас их гэж үзнэ гэж мэдээж программчилагдахгүй. Бага л гэж үзнэ. Машин тухайн эгшинд тэр 7 мянгыг таслалтай бичнэ, бусдыг харин таслалгүй бичнэ гэж мэдээж бас программчлагдахгүй. Мөн санал нь таслалтай атлаа жагсаалтын эхэнд тухайн эгшинд гараад байгаа нэр дэвшигч нь МАН-ын бус, бүүр тодруулбал, бие даагч байхаар хар машиныг бүтээгээгүй нь мэдээж. Гэтэл манай хар машин 7 мянгыг 11 мянгаас их гэж үздэг болж, 11000 гэж таслалгүй бичигдсэн 11 мянгаас их гэж харагдах 7 мянгыг харин онцгойлон бусдаас нь ялгаж 7,000 гэж таслалтай харуулдаг болж.
Эндээс сонгуулий хэлний бас нэг балаг илрэв.
Сонгуулийн хэлний балаг 4. Санал тоолох хар машин бол эцэстээ программ тул тухайн эгшинд авсан саналынх тоогоор нэр дэвшигчийг "ёстой алагчлалгүй, өнгөгүй, үнэргүй" математик жамаар жагсаана. Ингэж байж тэр программ, математик, хиймэл оюун болно. Гэтэл манай хар машин хачин өөрөөр жагсаагаад байна. 7 мянгыг 11 мянгаас их гэж үзээд байгаа юм шиг жагсаагаад байна. Бүүр математик хуулийнхаа эсрэг байж 11 мянгаас их болж харагдуулсан тэр 7 мянгыг нь харин таслалтайгаар онцгойлж харуулаад байна. Энэ бол сонгуулийн хэлний, тэр тусмаа, цэвэр математикийн бохир монгол балаг мөн.
Энэ цэвэр математикийн бохир монгол балагаас эргэцүүлдэг уншигч ийм нэгэн асуултыг эргэлдүүлнэ.
Асуулт 4. Энэ сонгуулийн санал тоолох манай хар машин яагаад хачин жигтэй ажилладаг юм бэ, 7 мянга тань 11 мянгаас их болчих уу, 7,000 гэж таслалтай бичсэн 7 мянга таслалгүй бичсэн 11 мянгаас их болчихдог юм уу? Энэ хар машин хөөрхий бие даагч зэрэг зарим нэр дэвшигчийн саналыг таслалтайгаар харуулдаг атлаа МАН-ын нэр дэвшигч гэх зэрэг бусдынх нь болохоор яагаад таслалгүйгээр бичиж харуулдаг юм бэ?
Тээр эхэнд дурдагдсан “Аав аа, МАН сонгогчдын 81,5 хувиар үнэмлэхүй ялалт байгуулав гэж байна ш дээ гэсэн” асуултын үнэн, худлыг тоолохоор эрсэн бяцхан эрлийн явцад бүүр баларч мэдэх сонгуулийн хэлний балагтай энэ мэтээр их таарах аж.
Сонгуулийн хэлний иймэрхүү балаг сонгуулийг цаашид баллаж, бүүр балдуурдаж ч мэдэхээр байна. Сонгуулийн хэлний энэ балагаар их хурал иймэрхий болж харагдаж байна.
-10 хүний 3 саналыг авсан хүн ардчилсан сонгуулиар сонгогдсон ардчилсан их хурлын ардчилсан гишүүн болж мэдэх нь. “Мэдэх нь ч” гэж дээ, ийм юм болж л байна.
-10 хүний 3 -ыг төлөөлж ирсэн нам их хурлын бүрэлдэхүүний 82 хувиар бүрдүүлээд, үнэмлэхүй ялалт байгуулсан гэж зарлагдаж, тунхаглагдаж байх вий дээ. “Байх вий дээ ч” гэж дээ, ийм юм байж л байна.
Сонгуулийн хэлний энэ балаг сонгуулийн балаг л бүү болог.
Ц.Лувсандорж
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр