Ялагдсан нь ялсан ...
Бид энэ сонгуулиар мананг ялав. Яагаад?
Нэг, АН гэгч арчигдав.
Хоёр, МАН гэгч харин ялагдсан ялалт хүлээв. Энэ нь 10 хүний 7-8 нь
түүнд саналаа өгөөгүй.10 хүнээс 2-3 саналыг авч байгаа улс төрийн хүчин
цаашид орших уу? Үгүй.
Иймд энэ сонгуулиар өнөөгийн монголчууд
бид 30 жилд энэ улсыг удирдаж хүн бүрийг 30 сая төгрөгийг гадаад өрөнд
живүүлсэн МАН-АН-ыг ялжээ.
Энэ бол манай сонгогчдын сэтгэлгээ,
хандлагад гарч байгаа маш том ухаарал, үндэсний сэхээрэл, нийгмийн
сэтгэлгээнд цөөхөн хэдийн олон жилийн хичээл, зүтгэл нөлөөллөөр гарч буй
том өөрчлөлт юм. Сэргэн мандалтын эх юм.
Нийгмийн сэтгэлгээнд гарч буй энэ өөрчлөлт, сэргэн мандалт нь манан сарниж манай улс удахгүй мандахыг зөгнөж байна.
Манай улс манангаас салж байж л мандана. Авилгалаар биш ажлаар, мэдлэгээр цэцэглэнэ.
Мөн сонгуулийн тоон энэ дүн манай улсыг цаашид удирдан чиглүүлж явах
цоо шинэ улс төрийн жинхэнэ том хүчин төрөхийг шивнэж байна.Хотоос
гараагүй наманцаруудаар хол явахгүйг өгүүлж байна.
Мөн энэ
сонгууль их хурал гэдэг нийгмийн бүлгүүдийн төлөөлөл байдаг газар
болохоос компани захирлуудын зөвлөл биш гэдгийг дахин нэг хэлж байна.
Энэ сонгуульд,иймд, ялагдсан нь ялсан, ялсан нь ялагдсан.
Ц.Лувсандорж
2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
No comments:
Post a Comment