Tuesday, June 16, 2020

Хэн ч бишийг үйлдвэрлэгчид

Хэн ч бишийг үйлдвэрлэгчид

Манай Улсын 1992 оны ардчилсан гэхээсээ илүү өмчилсөн үндсэн хуулинд хувийн төлбөртэй ЕБС-ийг бий болгохоор бүүр тод зааж өгсөн байдаг.

Багш нар, эцэг эх та нар түүнийг олж харах хэрэгтэй дээ.

Үүнийг бүүр цаанаас, бүүр холоос бодсон хэрэг л дээ.

Аль нэг улсын нэрийг санамсаргүй хэлэхэд л тэр улсын гэх ЕБС энэ улсад байдаг юм. Тэр нь дэлхий гайхширмаар ашигтай, монгол төрөөс дэмжсэн ашигтай бизнес болсон байх.

Шинэ монгол Японых, За тэгээд Англи, Америк, Орос, Хятад, Турк, Герман, Солонгос, Энэтхэг, ... гээд хөвөрнө дөө.Бүгд гадаад босстой, дотоод гар хөл бологчидтой. Эзэдтэй. Тэд нь их хуралд сууж байдаг юм. Бүүр бүгд тэнд сууна гэж явдаг юм, ярьдаг юм.

Бүүр сүүлдээ энэ улсад дарга нарын хүүхэд сурдаг Кембрижийн гэх тусгай сургуулийг яам бодлогоор Үндсэн хуулийн үзэл санааг улиндаа гишгэж бий болгож ирсэн. Орчин цагийн ноёдын хүүхдийн тусгай сургууль гэх юм уу даа.

Энэ бүхний гол эх нь хувьсах зардлыг татвар төлөгчөөс авч өгчихөөд дээр нь дэлхийн шилдэг их сургуулийн төлбөрөөс өндөр сургалтын төлбөрийг эцэг эхээс авахын хуульчилж өгсөнд байдаг юм.

Сургалтын төлбөр нь тэдний эзний цэвэр ашиг болно. Тэгээд тэдний үл хөдлөх хөрөнгө томорч элдэв цамхаг л сүндэрлэнэ дээ.

Энэ нь бас гол нь биш. Хамгийн харш нь ердийн сургуульд ердийн зардлаар ердийн хөтөлбөрөөр сурч байгаа олон мянган хүүхдийн алтан боломжийг тэд хумсалж байдаг.
Бас энэ нь гол нь биш. Багаасаа тэдний бизнесийн золиос болсон ихэнхи монгол хүүхэд эцэстээ хэн ч биш болдог. Золиос болсон байдаг. (Хэн ч биш нийтлэлийг харж болно)
Тэд тэгээд золиос үйлдвэрлэгчид эцэстээ болсон байдаг.

Тэд хуучин монголыг бүүр шинэ монгол болгон үйлдвэрлэнэ гэж байгаа ш дээ. Хэн ч биш болгоно гэсэн үг л дээ. Даварсан байгаа биз!

Ц.Лувсандорж

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

No comments:

Post a Comment