Thursday, June 4, 2020

МАНАН-ын мярайлт МАНИУС-ын урвайлт

МАНАН-ын мярайлт МАНИУС-ын урвайлт

МАНАН сонгогдохоор маш гоё ярьж, маш гоё хувцаслаж 4 жил бүрт нэг манарч маниусыг эргэнэ.

МАНИУС сонгохоор гоё хувцаст хууртаж, гоё үгэнд уяарч, 4 жил бүр мананг нэг дугуйлна.

Ийм нэг сонгууль 4 жил бүрт маниустад нэг тохионо.

Тийм л нэг санал 4 жил бүрт мананд нэг ирнэ.

Мананг сонгоход маниус ингэтлээ их дасжээ.

Маниусаар сонгогдоход манан тэгтлээ сурчээ.

МАНИУС-ын сонголтоор мандсан МАНАН-ынхны мярайлсныг яана аа!

МАНАН-ын бодлоор явсан МАНИУС-ын урвайсныг бас яана аа!

МАНАН-ын тэгэж мярайлсан, МАНИУС-ын ингэж урвайсан нь яг л эсрэг вектор лугаа.

Чиглэл нь эсрэг хэмжээ нь тэнцүү.

Эсрэг энэ векторыг эргүүлж нэг эргэцүүл.

МАНАН-ын мярайлт МАНИУС-ын урвайлтыг

МАНИУС-ын мярайлт МАНАН-ын урвайлт нэг болго.

МАНАН-ынхны тэр мярайлсныг яана аа!

МАНИУС-ын энэ урвайсныг бас яана аа!

Ц.Лувсандорж

2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

No comments:

Post a Comment