Sunday, November 19, 2017

Бидний доройтол сэтгэлгээндээ бий


Бидний доройтол сэтгэлгээндээ бий

Хийрхлийн хийрхлээр өвчилж одон медалиар донтсон их доройтлын үеийн болхи үйлийн нэг энэ утгагүй олон одон медаль мөн. Энэ бас нэгдүгээрт хэлэх үндэсний доройтол, сэтгэлгээний доройтол мөн.

Хоёрдугаарт. Урлаг спорт хоёроор улс орон хөгждөггүй юм. Энэ бас үнэн юм.

Олимпийн аваргагүй атлаа эв нэгдэлтэй, олигтой хөгжчихсөн олон улс байж л байна.

Иймэрхүү зүйл хувийн хүний сонголт болохоос улс орны асуудал биш шүү дээ. Улсад, харин ч, урлаг, спорт хоёр нэмэр болохоосоо илүү нэрмээс болж байдаг юм шүү дээ.

Иймд цаашид элдэв одон, медаль, шагналаас улс орноороо татгалзаж, тэдгээрийг хийхэд гаргадаг зардлыг хэмнэж, түүгээр нь бүтээгдэхүүнээ хоёр хөршдөө гардаг ганцхан үйлдвэр энэ улсад барих хэрэгтэй юм.

Энэ үйлдвэрийг төрийн менежментээр бүтээж монгол хүн бүр хувь эзэмшиж, монгол хүн бүр сурталчилна. Энд элдэв эрх чөлөөг гэж орилолдох хэрэггүй. Энд чөлөөт зах зээлийн хуулийг зөрччихлөө гээд жагсах хэрэгггүй. Энд төр оролцоод болохгүй байна гэж хашгарилдах хэрэггүй. Энд төр муу менежер гэх эрэг элдэв үеэ өнгөрөөсөн оноллорхуу юм ярьж үглэж зогсох хэрэггүй. Зүгээр л хийгээд үзүүлчихнэ.

Тэгвэл хүн бүр ажилтай, албатай, амьдралтай болж хэн нэгнээр хүчээр бахархах гэж; хөлстэй бөх, хурдан мориор омогшчихлоо гэж явах биш харин өөрөө өөртөө эзэн, бахархал болж энэ насыг утгатай, бас улсдаа нэмэртэй өнгөрөөж чадах юм.

Бидний алдаа, доройтол сэтгэлгээндээ бий. Сэтгэлгээгээ зөв, төв болго. Тэгээд хийрхэх биш харин хий.

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

No comments:

Post a Comment