Манай улсад элдэв цол, зэрэг, цаасаар хуягласан эрдэмтэн гэгчдийн сүрэг бий болоод удаж байна. Бас гавьяатын сүрэг ч бий болсон. Яг л "pruis" шиг.
Эрдэмтний энэ өсөлт ч, гавьяатны тэр элбэгшилт ч эцэстээ бас л ядууралтай холбоотой юм.
Гавьяат, гэхэд, эзэндээ сард зуун таван мянган төгрөг хийж өгдөг байх аа.
Эрдэмгүй эрдэмтний цаас нь бас эзэндээ мөнгө хийж өгдөг биз дээ.
Гэвч мянгад оногдох гавьяатаараа ч, эрдэмтнээрээ ч дэлхийд тэргүүлдэг энэ улс өөрөө өрөнд баригдаж дампуурч байдаг. Нөгөө их гавьяа, олон эрдэм яасан юм бол? Худлаа байгаа биз.
Уг нь улс нь дампуурах шахсан, түмэн олон нь ядуурлын гүнд живсэн, нийгэм нь эвдэрхий элсэн цаг шиг эвгүй болсон ийм хэцүү үед эрдмийн чансаа, гавьяаны цэнэ гарч баймаарсан.
Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

No comments:
Post a Comment