Хөөрхөн зөвлөмж
Дотор
эргэцүүлж суухад гадаа "Онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гар"
гэсэн зөвлөмжийг нийтээр дагаж биелүүлэхийг чангаар хэлж байх.
Дагаж мөрдөлгүй яахав. Гэвч яаж! Ингэж бодож суутал яг ийм юм болох юм.
Гэрээсээ
нэг хүн гарах гэж байх юм. Тэгэхээр чанга яригчаар төрөөс юуг хэлснийг
санаж "онцын шаардлагатай юм уу" гэхэд "онцын шаардлагатай болоод л
гарч байгаа биз дээ" гэх.
Ингэж
хэлсний дууны өнгөнд дургүй хүрч "Наад төр засаг тань тэгэж зөвлөөд
байгаа юм биш шүү" гэж хариу үг чулуудангаа хөөрхийн зөвийг ингэж
тунгаан өөрийгөө бас өрөвдөх.
"Онцын шаардлагатай болоод гарч байна" гээд гэрээсээ гарч байгаагийн нь бодохоор буруутгах зүйл ерөөсөө алга. Утгатай байна.
Чанга
яригчаар "Онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гар" гэсэн болохоос
"Ямар ч тохиолдол гэртээ бай" гэж зөвлөөгүй байна. "Онцын шаардлагатай
болоод л гэрээс гарч байгаа нь" зөвлөмжийг дагаж л байгаа л хэрэг юм
байна.
Онцын
шаардлагагүйгээр гэрээс гараагүй, харин онцын шаардлагатай болоод л
гэрээс гараад байхад зөвлөмжийн дагуу "гэртээ байх хүн бараг үгүй"
болох нээ!
Тэгэхээр энэ зөвлөмжийн уг утга нь гэртээ бай (stay home) биш харин гэрээсээ гар "stay out" болоод явчихав уу?
Тэгэхээр тэр чанга яригч "хөөрхөн" зөвлөмжийг хөөрхий хэлсэн байх нээ!
Энэ хөөрхөн зөвлөмжийг ингэж хэлбэл муухай ч гэсэн бас утгатай болж мэдэх юм шүү дээ.
"Гэртээ бай"
Гэвч бас яаж!
Ц.Лувсандорж
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Жич:
Аливаа бодлого, мессежийг яг нэг мөр ойлгогдохоор байлгаж чадвал тэр
нэг мөр хэрэгждэг юм. Үүнийг хаа хаана аа анхаарах. Багш нар ирээдүйн
удирдагчдад эхнээс үүнийг заавал зааж суулгавал зохино.