Тусгай үүргийн нислэгийн ганц тусгай сургамж
Ердийн үед манай олигархиуд болон дарга нарын гэр бүл амраг садан гадуур яаж амарч, зугаалж явдагийг та нар тусгай үүргийн нислэгээс тусгайлан олж харж л байгаа биз дээ.
Тэд бидний энхрий энэ оронг зүгээр ус авахаа байчихсан шалны алчуур лугаа л үзэж байсныг олж барьж л байгаа биз дээ.
Хэнээс ч үг сонсдоггүй супер бүлэг гэж томорсон тэд ердийн үед зүгээр л хаяа уйдахаар улс төрөөр хийрхэх гэж, довны од болж тоглох гэж, мөнгө хийх, угаах гэж л энд морилддог байсан бол баян хоосны ялгааг таньдаггүй короновирус тэдэнд харин эх орноо та "ус авахаа байчихсан шалны алчуур лугаа үзэж үл болно" гэсэн хичээлийг тусгаарлалтанд тусгайлан зааж байх шиг байна.
Эх оронгүй нь энэ дэлхийд зүгээр л хүн хог, хог хүн юм.
Тэгэхээр ямар ч үед яаж ч явлаа ч гэсэн эх орноо "усаа авахаа байчихсан шалны алчуур" лугаа бүү үзэж л бай л даа.
Тийм үзэлтэй явсан хэн гуайн ч эцэстээ дэлхийн хүн хог, хог хүн болж төгсөнө ш дээ.
Ц. Лувсандорж
2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр
No comments:
Post a Comment