Thursday, April 16, 2020

Санал: УБ-чуудын дунд короновирусын сорилыг түүвэрлэн явуулна уу?

ЭМЯ, УОК-т хүргэх санал

Санал: УБ-чуудын дунд короновирусын сорилыг түүвэрлэн явуулна уу?
 
Үндэслэл:
 
Дэлхийн ихэнх улс орон "эрт сорил эрт тусгаарлалт" гэсэн стратегийг короновирустай тэмцэхэд баримталж байна. Ийм стратегийг баримталсан улсад короновирусын сорилд эерэг байх тохиолдлын тоо эхэндээ их илэрч байвч өрнөлдөө харин цөөрч, эцэстээ ингэсний дүнд тэд "короновирусыг хяналтандаа бид авлаа" гэж чанга ярьж чадаж байна. Ийм улсуудын дунд масктай нь ч, маскгүй ч нь байна.
 
Ийм учраас ЭМЯ, УОК короновирустай тэмцэхдээ "эрт сорил эрт тусгаарлалт" гэснийг баримтлах стратеги болгон үзэж түүнийхээ дагуу УБ-т оршин суугчдын дунд короновирусын сорилыг ядаж түүвэрлэн зохион явуулна уу?
 
Та бүхэнд энэ саналыг хүргэхэд дор хаяж дор дурдсан шалтгаан, үндэслэл, энгийн эргэлзээ байна. Үүнд:
 
1. Хөл хорионы гэх арга хэмжээтэй яваад манай улс 3 сар гаруй хугацааг тууллаа. Энэ нь короновирусыг хяналтандаа авсан гэж зарлаж байгаа улсуудынхтай харьцуулахад урт хугацаа юм. Харьцангуй их урт энэ хугацаа нь короновирусыг хяналтандаа авахад харьцангуй их нөлөөллийг бий болгож чадсан уу? Би хувьдаа үгүй гэж үзэн ихэд эргэлзэж байна.
 
2. Манай улсад байгаа короновирусын эх үүсвэр бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэх. Дотоод эх үүсвэр байхгүй гэсэн итгэл хандлагаар явж байтал дор дурдсан 2 тохиолдол эргэлзээг бас төрүүлж байна.Үүнд:
 
-Сонгдо эмнэлэгийн түргэвчилсэн оношлуураар 2 удаа шалгахад эерэг гэж тогтоогдсон (анти биет бий болсныг илтгэдэг гэсэн) гэх баримтыг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр тухайн тохиолдол сөрөг (короновирусыг тухайн үед тээгээгүй гэсэн утга гэсэн) гарсан гэсэнтэй нь нэгсгэж бодон мөн эдгэрч гарсан 5 хүнд антибиет бий болсонтой нэгтгэн үзэхэд их эргэлзээ төрөөд байна (Ихэнх сорилын найдвар 95 хувь, алдах магадлал, 0.05 байх ёстойг мөн энд санаж эргэцүүлэх хэрэгтэй).
 
-Манай улсаас Солонгост эмчлүүлэхээр очсон тээр нэгэн хүнд өвчтөн (талийгаач болсон доо, хөөрхий) мөн короновирус тээгч байсан нь (гэхдээ тэндээсээ л авсан гэж мэдээлж байсан) бас нэг л эргэлзээ үүсгэдэг.
 
- Манай улсын ерөнхий боловсролы сургууль, цэцэрлэг короновирусын хөл хорионд шилжихээс өмнө хурдан халдварлаж хурдан хүндэрдэг ханиадын улмаас ЭМЯ-ны удирдамж, зөвлөмжийн дагуу хичээлийг нийтээр нь хааж байснаа энэ хөл хорионд шилжсэн нь бас нэгэн эргэлзээг үүсгэдэг. (АНУ-д хийсэн судалгаагаар ханиадаар нас барьсан хүний цогцост короновирус илэрсэн тохиолдол бий).
 
-Дэлхийн улс орнуудын короновирусын ажиглалт, туршилт, шинжилгээгээр "короновирусын халдвар авагчдийн ач холбогдол бүхий хэмжээний хувьд нь түүний шинж тэмдэг илэрдэггүй авч тэрбээр халдвар тээгч болсоор байдаг нь тогтоогдсныг иш болгоход дэвшигдэх "Ийм тохиолдол энд байна уу, эсвэл байхгүй уу?" гэсэн асуултад хариулахад мөн л эргэлзээ үүсдэг.
 
Эргэлзэж эргэлдүүлэх нь эрүүл саруул сэтгэлгээний хэлбэр юм.
 
Эргэлзээг судалгааг хийж, баримт (факт)-иар л нотолно, эсвэл няцаана.
 
Эргэцүүлдэг хүмүүсийн дунд байгаа энэ эргэлзээг тайлахын тулд УБ-чуудын дунд короновирусын сорилыг ядаж түүвэрлэн зохион явуулах нь нэг талаасаа, эргэлзээг тайлах, нөгөө талаасаа, "короновирусын дэгдэлтийг манай улс хяналтандаа байлгаж байна" гэж бардам хэлэхийн шинжлэх ухаанч нэгэн үндэслэл болно.
 
Гуравдах талаасаа нь харвал, манай улсын их хурлын ирэх сонгуулийг хойшлуулахгүйгээр нөгөө л тогтоосон хяналтандаа түүнийг байлган явуулж болохын хатуу итгэл үнэмшил түмэнд төрүүлж, зохион байгуулалтын шинжлэх ухаанч арга хэлбэрийг олох, улмаар ардчиллыг шинжлэх ухаанчаар хамгаалж, хөгжүүлэхэд ач тустай хэрэг юм.
 
Иргэн Ц.Лувсандорж
 
2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

No comments:

Post a Comment