Онцгой цагийн онцгой чоножилт
Короновирусын үед дэлхийн улс орон бүхэн иргэдээ дэмжих, эдийн засгаа тогтвортой эргэлдүүлэх талаар онцгой үеийн онцгой арга хэмжээг олон ухаарлаар авч хэрэгжүүлж байна. Манай нөгөө 30 жилийн нөгөө хэдийнхийг харахаар л зөвхөн өөрсдийнхөө ААН-ийн бизнесийг дэмжихэд чиглэсэн байх.
Жишээ нь, ихэнхи нь ямаатай, ноолуурын бизнес хийдэг болохоор тэд "100 мянга төгрөг, 1 килограмм бохир ноолуур" гэж байгаа юм. Өөрсдийнхөө ААН -ийг дэмжиж байгаа л юм шиг уншигддаг. Түүнийгээ харин малчин гэсэн халавчинд ярина.
Гэвч үнэн хэрэг дээрээ, бүх малчин ингэж ноолуураа тэгэж зарах зах зээлийн боломж манайд байхгүй. Үүнийг ард малчнаас бусад бараг хүн бүр л уншина, харин уярахгүй.
Ажилгүй болж байгаа хүний нийгмийн даатгалыг байгууллагаар дамжуулж чөлөөлнө, төлнө. Тэр хүн ажилгүй болчихсон байх магадлал их, тохиолдол олоон юм. Харин ААН-д энэ нь энэ алгуур ашиг биз.
Энэ мэтээр МАН-АН өөрсдийнхөө ААН-ийгээ л дэмжихэд чиглэсэн арга хэмжээг короновирусын онцгой үеэд ч авч хэрэгжүүлж байгаа нь ихэд эргэлцүүлэхгүйгээр л ил уншигдана.
Яахав, хүүхэд бүрт 10 мянган төгрөг тараана гэдгийг энд өөр өнгөөр дурдаж байна. Гэхдээ энэ мөнгө 4 доллар хүрэхгүй цэнэтэй ш дээ. 5 талхны цэнэтэй энэ дэмжлэг ядуусад бол том дэмжлэг гэж тэд үзэж байгаа нь энэ, тийм ээ!
Ер нь ийм үед хувь хүнд бэлэн мөнгө тараана. Тэр нь эдийн засаг, бизнесийг эрчимтэй эрүүл эргэлдүүлнэ. Өөр олигтой гарц байдаггүй.
Манай нөгөө 30 жилийн хэд маань чоно борооноор гэдэг сурсан зангаар л онцгой үед ч гэсэн зөвхөн өөрсдийгөө л бодож чоножиж байгаа юм.
Тэдний чонон санааг ихэнхи монголчууд харамсалтай нь 30 жил ерөөсөө ухаарч уншиж чаддаггүй. Үүнд л гол асуудал, гол гуниг байдаг.
Ц.Лувсандорж
2020 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр
No comments:
Post a Comment