Эсвэл сүргийн дархлаа, эсвэл вакцинжуулалт!
Короновирусийг төгс дийлэх хоёр л төгс арга байна.
Нэг нь вакцинжуулалт. Нөгөө нь сүргийн дархлаа.
Сүргийн дархлаа (Herd immunity) гэдэг нь байгалиараа, жамаар сүргийн
ихэнхид эсрэг биет бий болсон (халдварласан яваа, эсвэл халдвар аваад
эдгэрсэн байх) болсноор сүрэгт халдвар цаашид тархахгүй болсон байхыг
хэлнэ. Жишээ нь, эмч короновирусийн халдвар аваад түүнд түүний эсрэг
биет бий болчихсон бол уул эмчээс сүргийн бусад нь халдвар авахгүй.
Яагаад гэвэл эмч халдварын вирусыг тээгч биш болсон.Түүнд вирус байхгүй.
Харин ч тэр вирусын тархалт, дэглэлтийг зогсоогч болон сүргийн дархлаа
бий болгох юм.
Ийм учраас эрт сорилын гол утга нь эрт илрүүлэхэд
эцэстээ биш харин түүнийг эрт эмчилчихвэл сүргийн дархлааг бий болгоход
хувь нэмэртэй аж.
Вакцинжуулалт нь сүргийн дархлааг бий болгож
буй байгалийн биш зохиомол хэлбэр юм. Сүргийн дийлэнхийг вакцинжуулснаар
сүрэгт халдварын тархалт дээрхийн адил зогсоно. Гэвч короновирусын
эсрэг туршилтын вакцин олон бий болсон байгаа ч туршилтыг давж нийтийн
хэрэглээ болоход дор хаяж нэг жил шаардах аж.
Харин дэлхий
нийтээрээ халдварын эхэнд хэрэглэж буй тусгаарлалт (social distancing)
нь сүрэгт халдвар тархалтыг түр зуур тогтоон барих, тархалтын муруйг
хавтгайруулж харагдуулах төдий л түр зуурын арга хэмжээ юм. Түр зуурын
гэдэг нь түр зуурынх юм. Учир нь тусгаарлалтыг сүрэг удаан тэвчдэггүй
юм. Ийм учраас, ийм аргыг хэрэглээд муруйгаа хавтгай болгож чадсан
ихэнхи улсад нь "тусгаарлалт"-ын арга хэмжээгээ сулруулах тэр үед
тархалт эргээд эрчимжих замтай, жамтай байдаг.
Манай улс
үндсэндээ 4 сар гаруй хугацаанд тусгаарлалтын арга хэмжээг авч
хэрэгжүүлж байгааг энд тэмдэглээд тусгаарлалтыг сулруулахын өмнө заавал
сүрэгт дархлаа бий болсон эсэхийг, мөн бий болгох эсэхийг сорилоор
туршиж, тогтоох хэрэгтэй.
Эсрэг тохиолдолд эвгүй болох нь бас жам, зам мөн.
Жич: Үүнтэй холбоотойгоор доктор Давид Кацын (Dr. David Katz) ярилцлагын олж харвал ононо.
Ц.Лувсандорж
2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр
https://www.foxnews.com/…/david-katz-coronavirus-vaccine-he…
No comments:
Post a Comment