Sunday, April 19, 2020

Малчин эр юуг бархирав?

Малчин эр юуг бархирав?
Үндсэн хуулийг ингэж баллаж байхдаа яахав дээ!
Саяхан нэг хөдөлгөөний видео бичлэгт нэг малчин эр "Үндсэн хуулийг ингэж батлаад байхдаа яахав дээ" гэж хэлээд ихэр татан бархирж байхыг хараад эхлээд их инээд хүрэв.
Тэр малчин "Дээл өмссөн болохоор мал шиг ээ мал байдаг гэж бодоо юу, та нар" гээд "Даанч дээ, үндсэн хуулийг ингэж батлаад байхдаа яахав дээ" гээд халаглан ихэр татан бархирж байгааг дахин эргэцүүлэхэд "Нээрээ л, үндсэн хуулийг ингэж баллаад байхдаа яахав дээ" гэж хэлүүлэхэд хүргэдэг эрээ цээрээ алдсан эв хавьгүй заалтууд тэнд захаас аван л байдгийг санан инээд хүрэхээ бүүр больж "Үндсэн хуулийг ингэж баллаад байхдаа яахав дээ" гэж нээрээ өөрийн эрхгүй ихэд бухамдав.
1992 онд бидний үнэт ганц үнэт зүйл болсон Үндсэн хуулийг ёстой нэг баллаж хаясан юм байна л даа.Дараа нь ходоон сэтгэлгээгээр бүүр хэдэн хэдэн удаа бүүр баллаж хаясан байдаг юм.
Даанч энэ цагийнхны ихэнхи нь гүйлгэж ч хардаггүй, сургаар л явдаг болохоос уншдаггүй.
Жишээ нь, эрүүл бус ийм нэгэн заалт хээв нэг явж байх.
"Мал сүрэг төрийн хамгаалалтад байна"
Бод доо! Яаж!
Мал сүрэг бүрийг цэрэг, арми дагаад явж байх нуу!
Мал нь үсрээд 20 л насална биз. Дараа тэгээд яах юм.
Мал нь ийм байхад хүн яахав!
Мөн "Ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгоно" гэсэн атлаа яг дор нь "...иргэд хувийн сургууль байгуулж болно" гэх.
Бас хаангүй ардчилалтай ихэнхи улсад засаг нь "их хурал, засгийн газар, шүүх" гэсэн харилцан бие биеэ хянадаг гурван өндөрлөг, институцтэй байдаг атал манайд ходоодон сэтгэлгээ хандлагаар харж "ерөнхийлөгч" гэгчийг нэмж аваад 4 болгож хий дэмий л дөжирчихсөн явах. Гэх мэтээр урт шүүмж үргэлжилнэ.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл уншиж үзээгүй. Гэхдээ тийм л байдаг болов уу гэмээр иймэрхүү өгүүлбэрүүд зүгээр л захаас аван таардаг юм.
Худлаа гэвэл нэг удаа гүйлгээд, үл хууртах ухаанаар харж, улаан харандаагаар зураад эрүүл сэтгэлгээний хуулиар эргэцүүлж нэг бод л доо! Яаж байна!
Тэгэхэд "Үндсэн хуулийг ингэж батлаад байхдаа яахав дээ" гэж уйлж байгаа тэр аугаа малчин шиг чин сэтгэлээсээ уйлдаггүй юм аа гэхэд эгдүүцэн "Нээрээ, үндсэн хуулийг ингэж баллаад байхдаа яахав дээ" гэж бухимдах нь бол хэн ч бүүрч энүүхэнд.
Цаг хугацаа энэ хуулийн гуулийг нь, хулхийг нь харуулна.
Лоббийг тань илчилнэ ээ!
Ардчилсан гэх авч үнэндээ өмчилсөн гууль болсныг харуулна аа!
Бөөн зөрчил, бөөн гурилдалт байх. Бөөн лобби байх. Авах юм бага.
Үүний горь нь өнөөх 30 жилийн энэ улсын доройтол, нийгмийн ядуурал, дампуурал, хүний ёс зүйн ялзрал байдаг юм.
Үндсэн хуулийг ингэж баллаж байхдаа яахав дээ!
Ц.Лувсандорж
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

No comments:

Post a Comment