Галзуу шийдлүүд...
Нэг чухал нөхөр короновирусээс хол байхын тулд "хөдөө явцгаа" гэсэн гэх юм. Үнэн худлыг мэдэхгүй.
Тэгэхэд Англи улсын энэ асуудлыг хариуцаж байгаа гол хүн нь " Хоёр дахь гэр (second home) лүүгээ явах хэрэггүй, гэртээ бай" гэж нийтэд зөвлөж байх юм.
Манай томчууд "Хоол бага ид, хүүхдээ 10 цагт унтуул, өөрсдөө ч бас тэгэж унт..." гэх короновирусын эсрэг тэмцэлд баримталж буй бололтой тактик, стратегийг сүртэйгээр хэлж зөвлөж байх юм.
Гэтэл Англи улс өдөр 100 мянган сорил тавьж, 14 хоног үргэлжлүүлж, "эрт илрүүлэлт эрт эмчлэлт" гэсэн тактик, сүргийн дархлааг дэмжих стратеги баримталж байгаагаа Парламентийн хэлэлцүүлэгтэй хэлэлцүүлж, хэрэгжүүлж байх юм.
Англи улсын эрхтэн, жишээ нь, "хөдөө явцгаа" гэж гэв гэнэт юу болов гэсэн шиг хэлж, бужигнуулахгүй юм. Яагаад гэхээр "Ингэж хэлбэл, "гэртээ бай" гэдэгтэй нь зөрчилдөх юм.
Англи улсын ерөнхий сайд хэзээ ч "бага ид, хүүхдээ 10 цагт унтуул, өөрсдөө ч эрт унт, зуслан руу яв" гэж хэлэхгүй мэдээж юм. Яагаад гэхээр "Ерөнхий сайдын эрх үүрэг, хувь хүний эрх чөлөө" хоёр хоорондоо зааг ялгаатайг тэд ялгадаг тул ямар ч үед төрийн эрх мэдлийг "ор дэр, унтах, идэх" зэрэг хувь хүний эрх, сонголттой хольж хутгадаггүй юм. Ямар дарангуйллын улс биш дээ.
Энэ мэтээр манайд болж байгааг ажиглахад яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл уншиж байгаа шиг санагддаг. Ганц короновирусын энэ тохиолдол ч биш. Бүх зүйл.
Энэ нь нэг талаасаа, тун хөгжилтэй боловч нөгөө талаасаа, тун аймаар, нэн гунигтай.
Энэ тань 21 зуун ч ш дээ. Бүх шийдвэр, шийдэл мэдлэгт суурилж хийгдэнэ. Тэгэж байж хүчтэй хэрэгжинэ.
Энэ улс ийм байдлаас энэ манангаас л салж байж л ангижрах байх даа.
Ц.Лувсандорж
2020 оны 4 дүгээр сары 24-ний өдөр
No comments:
Post a Comment