Монгол төрийн үйлчилгээ монгол хүн бүрт, монгол хүүхэд бүхэнд ижил тэгш хүрч байх ёстой. Энэ нь Монгол Улсын шинэ үндсэн хуулийн үзэл санаа, утга агуулгад нийцэж буй хэрэг болно.
Иймд алагчилан ялгаварлалтай хандаж, төрийн үйлчилгээг завхруулж иргэдэд түүний нэр хүндийг унагаж, утга учрыг нь алдагдуулж байгаа зохисгүй олон үйлдэл хөдөө, хотгүй элбэгжин бугшсныг тэмдэглэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээ, тэр тусмаа сургууль, цэцэрлэгээр хүргэж байгаа үйлчилгээ бол түмэнд хүргэх ёстой шуурхай үйлчилгээ болохыг Та бүхэн дор бүрээ гүнээ ухамсарлан хүүхэд, эцэг эх, иргэдэд зохиомлоор учруулдаг элдэв хүндрэл, завхралаа бүрмөсөн зогсоож монгол хүүхэд бүрт сургуулийн боловсролыг үнэ төлбөргүй авах, суралцах эрхээ эдлүүлэх нөхцлийг бүрэн бүрдүүлж ажиллахыг сануулж байна.
Төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ намчирхсан, довжсон, довоо шарлуулсан төдийхөн ядмаг байж үл болно.
Монгол нэг ч хүүхэд сургууль, цэцэрлэгээр авах төрийн үйлчилгээний гадна үлдэх ёсгүй. Багш, сургууль түүнийг бас тэгэж үлдээх ёсгүй. Үүний төлөө л сургууль, багш, захирал, удирдлага гэж байгаа юм. Түүний төлөө Та цалин авч байгаа юм.
Боловсролын салбарт бугшсан олон жилийн зохисгүй олон үйлдлийг цэгцлэх, цэглэхийн төлөө Монголын багш нарын нэгдэл ТББ цаг ямагт идэвхитэй ажиллах болно.
Монголын Багш Нарын нэгдлийн удирдах зөвлөлийн дарга
доктор, профессор Ц.Лувсандорж

No comments:
Post a Comment