Thursday, September 6, 2018

Тогтолцоондоо биш харин толгойндоо...

Тогтолцоондоо биш харин толгойндоо...

28 жил төрийн эрхийг барьж улсаар тоглож, түмнээ ядуурласан этгээдүүд одоо "Тогтолцоондоо л буруу байна" гээд орилоод байдаг болж.

Тогтолцоондоо байгаа биш харин толгойнд тань бий. 28 жил баахан сүйтгэчихээд одоо хэн ч буруугүй, харин тогтолцоо буруутай болох нь ээ. Тэгээд бас дахиад нэг тогтолцоо олж хийрхэнэ. Дахиад тогтолцоо буруутай байх биз. Ийм л марзан л уншигдаж байна.

"Бүхэл нэгд, нэгд бүхэл" бий гэсэн ухаанаар улс удирдахад "буруу тогтолцоо гэж үгүй харин буруу толгой" гэж бий.

Тэгэхээр сүйтгэл, алдаа тань тогтолцоондоо биш харин толгойндоо илүү  байна. Өөрт тань байна, харин өрөөлд биш.

Ц.Лувсандорж

2018 оны 9 дүгээр сарын 7-ний өдөр

No comments:

Post a Comment