Боловсролд үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхийг л үе үеийн боловсролын сайд гэгчдээс бид шаардаж ирсэн, цаашид ч шаардана. Хариуцлага ч нэхнэ. Хэрэг хуучирдаггүй гэдэг байх аа!
Үндсэн хуулийнхаа үнэ цэнэ болсон дараах зарчмыг эхлээд боловсролын салбар хэрэгжүүлэхийг шаардана, шаардсаар байгаа юм. Үүнд:
Адил тэгш байдлыг хангах (equality, equity),
Боломжийг тэгш олгох (equal opportunity)
Алагчлалгүй байх (non discrimnation),
Шударга ёс (justice, fairness)
Ерөнхий боловсролыг төрөөс хариуцан үнэ төлбөргүйгээр адил тэгш олгох (free school education)
Үе үеийн сайдын мэдсэн, мэдээгүй гэх энэ зарчмын эсрэг чиглэсэн тушаал, шийдвэрийг эргүүлж зөв, төв болгохын төлөө МБН, МБҮЭ, багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн ТББ ажилласаар байна.
Ингэж байж бид хүмүүнлэг, ардчилсан, тогтворт дэвшил бүхий зөв, төв нийгмийг цоглооно.
Эс чадваас үндсэн хуулиа өөрчилж тэр зарчмаасаа ухарснаа зарлахыг шаардана. Яагаад?
Бодлого, зарчим нэг мөр ойлгомжтой байж нэг мөр ойлгомжтойгоор "нарны тусгал" мэт ялгаварлалгүйгээр хэрэгжиж байх ёстой. Үндсэн хуулийн үг бүр ийм утгатайгаар амилан хэрэгжих ёстой юм.
Ингэж байж л боловсрол тэнцвэржүүлэх, тэнцүүлэх үүргээ биелүүлж нийгэм тогтвортой, дэвшилттэй, оролцоотой болдог. Боловсрол ийм л чухал юм.
Эсвэл, үгүй юу?
Ц.Лувсандорж
2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

No comments:
Post a Comment