Wednesday, September 12, 2018

Цэрэгтэй жанжин л хэлэлцээрт ордог

Цэрэгтэй жанжин л хэлэлцээрт ордог

Багш нарын цалингаа нэмүүлэх энэ тэмцэл эцэстээ энэ улсад шударга ёсыг бий болгох тэмцэл юм. Хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох тэмцэл юм. Багш нарын тэмцэл энэ нийгэмд арчигдаж үгүй болсон дундаж давхаргыг дахин төрүүлэхийн төлөө тэмцэл мөн.

Багш нарт ингэж өөрсдийн хүчээ мэдрэх цаг мөч тэр бүр эргэхгүй, олдохгүй. Тэгэхээр энэ мөчийг багш нар тултал ашиглах хэрэгтэй. Түүх бүтээх хэрэгтэй.

"Хэлэлцээр эхэлчихлээ одоо ажил хаялтаа зогсоо" гээд эхэлж мэднэ шүү, цаадуул чинь. Энэ хуулин хулхидалтанд өртвөл энэ тэмцлийн төгсгөл тавилттай жүжиг байсныг л нотолно. Ингэхэд яахав, хэдэн баатар төрнө. Багш хохирно. Бүр дордоно. Ийм жүжгийг өмнө муу ҮЭ их тавьж байсан. Үүнийг энэ удаа ч бас санаж байхад илүүдэхгүй.

Ийм учраас эцсийн зорилгодоо хүрч байж л ажил хаялтаа зогсоох хэрэгтэй. Хууртаж болохгүй.
Чинхүү жанжин цэргээ буулгачихаад хэлэлцээр хийдэггүй. Харин цэргээ агсааж байж хэлэлцээрт орно. Учир нь армигүй жанжин ямар хэлэлцээр хийх вэ дээ! Тийм ээ!

Үүнийг л сургуулийн ҮЭ бүхэн санаж бай. Тэгэхэд энэ тэмцлийн төгсгөл тавилттай жүжигтэй биш харин тарьсан үртэй үлдэнэ.

Хамгийн зөв арга шийдэл нь, уг нь 1000 хувь ч нэмэхэд ч биш, харин, багшийн цалингийн тусгай, шинэ сүлжээг бий болгох явдал юм. Үүнийг одоо сүрэглэсэн сүрэг тэр бүр ухаарахгүй л дээ. Энэ нь, магадгүй, хэзээ нэгэн цагт заавал хийгдэх тэр хэлэлцээрийн гол цэг, зөв, төв нь ч байх вий дээ.

Багшийн төлөө гэж орилолддог элдэв байгууллагууд энэ мэтээр санаа нэмэх, гурав дахь тал болж хууртахаас багш нараа аврах хэрэгтэй юм. Буг болох биш харин баг болох хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

No comments:

Post a Comment