Tuesday, September 11, 2018

Ийм эгшин, нэгдэл тэр бүр багш нарт олдохгүй, эргэхгүй

Ийм эгшин, нэгдэл тэр бүр багш нарт олдохгүй, эргэхгүй


Багш нар цалингаа нэмүүлэх тэмцэлдээ нэг, цул, бүхэл болж ийнхүү бий болсон нэгдлийнхээ хүчийг тултал нь ашиглах хэрэгтэй. Ийм эгшин, нэгдэл тэр бүр эргэхгүй, олдохгүй.

Багшийн нарын тэмцэл мөн чанараа монгол дахь 28 жилийн хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэмцэл юм. Хөдөлмөрийн хүн эх орондоо ажиллаж ядуурч, ядуурч ажиллах ёсгүй. Хөдөлмөрийн хүнийг хамгаалах нь бүх үнэн ҮЭ-ийн зорилго юм.

"Багш нарын энэ тэмцэл нэг сайдыг огцруулахын төлөө намчирхалын гар хөл болсон улиг болсон тэмцэл биш харин багшийг ядуурлаас гаргахын эх үндэс болсон цалингаа нэмүүлэхийн төлөө л тэмцэл юм" гэж энэ эгэл багш энд их зөв хэлж байна.

Бүх зүйл цаг, орон зайгаар хэмжигдэн түүндээ үнэ цэнэ, утга учиртай байдаг юм. Энэ ховор эгшинг иймд монголын багш нар зөв, төв ашигла. Тултал нь ашигла.

Ц.Лувсандорж

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

No comments:

Post a Comment