Saturday, September 8, 2018

Энэ математикийг манай улсад яамаар ч юм дээ

Энэ математикийг манай улсад яамаар ч юм дээ

Манай математикууд хөөрхий шүү. Домгууд бас л хөөрхөн шүү. Үсрээд 30-40 жилийн түүхийн баатрууд байх, домгууд байх. Гэтэл математикийн анхны мэдлэг тээээээр МЭ өмнөх 4 мянганы жилийн өмнө бий болсон байх юм. Шинэ мэдлэг барихын үнэ цэнэ тэндээс, түүхээс амтлагдах. Эндээс биш...

Манай улсад математикийг яамаар ч юм дээ. Математик бол бөмбөрцгийн төдийгүй ертөнцийнх юм. Гэтэл манайд ертөнцийн энэ үнэт зүйл цэнэгүй байх. Хичээллэсний ихэнхи нь хохирогчид болчихоод байдаг юм. МУИС-ийн математикт сурч байгаа хүүхэд энэ зуунд хүртэл сурах ч зүйлгүй яваа нь худлаа биш. Интернетэд эднээс дутахааргүй бүр сайхан хичээл байдаг юм. Тэр гэхдээ бас түүх, түүхэн мэдлэг. Суралцсан гэх нь бас л олигтой ажилгүй явах. Бүр такси барьж яваа нь бий. Математикаар хамгаалсан, доктор гэх нь мэргэжлийн бус ангид үеэ өнгөөрсөн юм заагаад хайран цагийг сайхан настайгаа хамт дэмий өнгөрөөч, бараг л доог болж явах.


Математикийг манай улсад ер нь яамаар ч юм дээ. Төрөөс тэргүүлж дээдэлмээрч юм уу! Энэ байдлаараа бол нэг л биш дээ.

Энэ эрхэм ухаан, их урлаг, иргэншил дамнасан үнэт зүйлийг эвгүйрсэн энэ монголд яамаар ч юм дээ!

Ц.Лувсандорж
2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

No comments:

Post a Comment