Ковид-19 вирусын талаар шинжээчид юу хэлэв?
Короновирус нь энгийн ханиадаас эхлэн эрсдэлтэй хатгааг бий болгож чадах вирусын том анги, бүл юм. Өмнө элдвээр л оршиж ирсэн түүний ихэнхтэй нь хүний бие организм ямар нэг хэмжээгээр дасаж, зохицсон байв. Харин түүний энэ удаа гэнэт гарч ирсэн хувилбар нь өмнөхөөсөө шинэ юм. 2019 оны эцсээр гэнэт илэрч гарсан түүний энэ шинэлэг хувилбарыг ковид-19 гэж нэрлэж байна. Короновирус гэхээс ковид-19 гэх нь илүү зөв нэршил ажээ.
Аливаа вирус байнга л хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин короновирус нь харьцангуй тогтвортой, мутацид бага ордог (FOX-news TV, АНУ эрүүл мэндийн асуудал хариуцан нарийн бичгийн даргын ярилцлагаас, 2020.3.9).
Өндөр настан, архаг өвчтэй хүн нь ковид -19 -ын халдварт хамгийн өртөмхий бүлэг болно (ДЭМБ-ийн удирдамж, зөвлөмж).
Сорилоор "Ковид-19-ын халдваргүй буюу сөрөг" гэж байгаа нь зарим тохиолдолд хуурмаг сөрөг байдаг. SAR нь үхэлд хүргэх хувиараа ковид-19-ээс нэн аюултай. Гэхдээ SAR-д хандах хүний хандлага шинжлэх ухаанч байсан. Харин ковид-19 хандах одоогийн бидний хандлага маш буруу байна (BCC. Алмаазан гүнж хөлөг онгоцны байдалтай танилцсан Ковe- их сургуулийн профессорын ярилцлага, 2020.2 сар: Жич: Сөрөг гэж явуулсан зорчигч гэртээ очоод эерэг болж Японд тархалт эхэлсэн. Энэ нь уул ярилцлагын шинжлэх ухаанчийг баталсан зүйл болсон ш дээ)
Ковид-19-ын халдвараас хамгаалах вакциныг бүтээх боломжтой. Лабораториуд үүнийг бүтэхээр уралдан ажиллаж байгаа.Гэхдээ эцэслэн хэрэглээнд гарах хүртэл дор хаяж хагас жил, цаашилбал, жил шаардана. Бас эмзэг бүлэг бүлэг түүнийг худалдан авч чадах нь бас асуудал болно (BBC news, 2020.3 cар, шинжээчийн ярилцлага).
Ковид-19 нь дэлхийн хэмжээний тахал (pandemic) болж байна (CNN, шинжээчийн ярилцлага, 2020.3.9).
Ковид-19-ын нууц үе нь нууц. Ихэнх хүндийн хувьд 14 хоног. Халдвар авсан хүний 80 орчим хувьд нь тэр хөнгөн байдлаар илэрдэг. Харин гэхдээ тэр халдварын тараагч болсоор байдаг. Энэ нь л ковид-19-ын хамгийн хорон, дайсагнасан шинж чанар. Ийм учраас зарчмын хувьд хүн бүр ковид-19 -ын тээгч байж болох учраас макс зүүх шаардлагатай (CGTN, хятад шинжээчийн ярилцлага, 2020.3.9).
Италийн зарим хотод сургууль хаасан учраас өсвөр үеийнхэн далайн эрэг, ваар цэнгээний газраас сэлгүүцэж байна. Ковид-19-оор залуучууд, тэр тусмаа 13-аас доош насныханд бага халдварлаж байгаа ч тэд аль хэдийн тээгч болж, түүнийгээ эмээ, өвөөдөө дамжуулж байх бүрэн үндэстэй юм. Залуучуудад эрсдэлгүй гэх энэ авир нь тэдэнд байгаа ковид-19-ын талаарх ташаа ойлголт болно (Euronews, шинжээчийн ярилцлага, 2020.3.9).
Ковид-19-тархалттай тэмцэхэд 2 зүйл нэн чухал: Хурд (Speed); Хэрэгслэл (Compliance).Хүн хүч ковид-19-тэй тэмцэх ажлын зөвхөн 50 хувийг л хийнэ (CGTN, Хятад профессорын ярилцлага, 2020.3,9).
Ковид-19 дэлхийн 100 гаруй оронд тархаж 110 мянга хүн түүнд өртсөн байна. Энэ вирусын дэгдэлт хөрөнгийн бриж, дэлхийн эдийн засагт урт хугацаанд бус харин богино хугацаанд сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь газрын тосны үнэ эрс буурсан нь бусад эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлж байна. Мөн аялал жуулчлалын салбар үүнд хамгийн ихээр өртөж эдийн засгийн хохирол амсаж байна (BloombergTV, шинжээчийн ярилцлага, 2020.3.9).
Япон улсын Ковид 19-ын тархалт, дэгдэлт 5 сарын дараа Японд болох олимпод нөлөөлөх үү, Олимп болох уу гэсэн асуулт ч бас тодорхойгүй байдлаар тодорхойгүй байна (HHK, Японы ерөнхий сайдын мэдээлэл, 2020 оны 3 сар)
Ковид-19-ын хүнийг үхэлд хүргэх хувь харьцангуй бага. Дээд хэмжээ нь 3 хувь байна (ДЭМБ, шинжээчийн ярилцлага).
Ковид-19-ийн халдвараас урьчилан сэргийлэх талаар улс орнууд иргэддээ дараах хэдхээн энгийн зөвлөгөөг л өгч байна. Үүнд:
-Гараа халуун усаар сайн угаах.
-Хамартаа бохир гараараа хүрэхгүй байх.
-Нүдэндээ бохир гараараа хүрэхгүй байх.
-Хүнээс аль болох хол байх, 1-2 метр хол байх,
-Маск зүүх.
-Халуун хоол, халуун ус, шингэн уух (Энэ нь тодорхой градусын халуунд вирус устана... Хэдэн градуст ковид-19 устгах вэ...ахуйн утгаар? Янз бүрийн тоо байгаа аль нь шинжлэх ухаанч болохыг энгийн бид мэдэх боломжгүй...?)
Үүнтэй холбоотойгоор "ХҮН-д бүү хүр (Do not touch MEN:M-mouth, E-eyes, N-Nose) гэсэн товчлол хүртэл бий болсон байна (CGTN, the link).
Ковид-19-ын дэглэлт, тархалттай тэмцэхийн тулд улс орон бүхэн өөрийн онцлог, нөхцөл байдал таарсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.Ийм төлөвлөгөөний эхний шат нь "ковид-19-ийг хаших-сontainment) арга хэмжээ юм. Үүний хэсэг нь тусгаарлалт. Энэ нь кодчилол, аргачлалтай. Энэ нь хэн хэзээ яах вэ гэдгийг урьдаас тодорхой болгосон байх. Дараагийн үе шат нь эрсдлийг бууруулах (mitigation) арга хэмжээ.... гэх мэтээр төлөвлөсөн байна (BBC, reporters, 2020.3.6). (Жич: Манай улс эхний шат, тэр тусмаа тусгаарлалтыг шинжлэх ухаанч байдлаар хийж чадсангүй дээ... Тэгээд тархалт, дэгдэлт энэ шатнаас цааш гарч байх жишээтэй юм.Мэргэжлийн бус байхын горийг бид нийтээрээ мөн ч олон удаа амсаж байгаа юм даа...Харамсалтай!!!!).
Цахим ковид-19-ын талаар цахим эерэг, бас сөргөөр нөлөөлж байна.
Эерэг нь мэдээж зөв, төв мэдээллийг цахим хурдаар авах боломж юм (Жишээ нь миний энэхүү бичвэрийн агуулга түүний нэгэн илрэл юм).
Сөрөг нь, мэдээж, ташаа, буруу, урвуу санаатай гуйвуулсан мэдээллээр тархиа угаалгах хор мөн. Жишээ нь дайн болж байна хоолоо нөөцлө гэсэн бизнес явуулгаар паник (panic) худалдан авалт хийж лангуу хоослох. Цахимын энэ сөрөг нөлөөг ковид-19-ын мэдээллийн тахал (informdemic) гэж ярих бий.
Ковид-19-ыг одоогийн байдлаар дэлхий эмидемик (epidemic -нийтийг хамарсан халдварт өвчин) гэж үзэж байна. Харин тахал (pandemic) гэж үзээгүй.
Хятад улс ковид-19-ын тархалт дэглэлтийн хяналтандаа авсан. Энэ нь шинээр халдвар авагчийн тоо тэг болсон өдөр бий. Мөн түр зуурын 14 эмнэлэгийнхээ 13-ыг хаасан. Дэлхий нийтээр үүнийг ковид-19-ын талаар сайн мэдээ гэж мэдээгээр ярьж байна. "World owes to the people of Wuhan-Дэлхий Уханы ард түмэнд өртэй" (CGTN, WHO-ын төлөөлөгчтэй хийсэн ярилцлага).
Өмнөд Солонгос, Иран улсад шинээр халдвар авагчийн тоо буурах хандлагатай. Харин Италид ийм өсөх хандлага байна (GTN, WHO-ын төлөөлөгтэй хийсэн ярилцлага).
Жич: Энэ мэтээр хэн ч дэлхийн эх үүсвэрээс ковид-19-ын талаарх мэдээлэл, мэдлэгээ баяжуулаад байж болох нь ш дээ. Харин эх үүсвэрээр тодорхой заах.
Ц.Лувсандорж
2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
No comments:
Post a Comment