Friday, March 27, 2020

Ядаж л 3 саяыг тараачих!


Ядаж л 3 саяыг тараачих!

Короновирусыг давж гаргахын тул АНУ 2 их наяд долларын урамшуулал хөтөлбөр баталж хэрэгжүүлж байна.

Үүгээр хүн бүрт 1200 доллар, хүүхдэд 500 доллар шууд бэлнээр өгнө гээд явна даа...

Манайх үүнээс жишээ аваад, бас өнгөрсөн 30 жилд өмч хувьчлал, газар хувьчлал, мөнгө хувьчлал 20 тогтоол, алдарт ЖДҮ-члэл, банк байгуулчлал, түүний дампуурчлал, казиночлол, байгалийн баялагийн лиценчлэл, зээл тэглэл гэх зэрэг дурдаад дуусахгүй увайгүй, ёс суртахуунгүй үйлдлээрээ хөлсөөрөө ажиилаж яваа ард түмнээ үнэн гомдмоор ялгаж, тэднийг ядуурал, доройтолд хүргэснийхээ төлөө одоо эх оронч гээд элгээ дэвслэгчид үнэн эх оронч юм бол түмэн олноосоо уучлал гуйгаад, короновирустэй чадахаар л өөрөө өөрийнхөөрөө тэмцэлдэж буй энэ хүнд үед нь ядаж хүн бүрт 3 сая төгрөг бэлнээр тараачих хэрэгтэй юм. Тэртээ тэргүй мөнгөний ханш, эдийн засаг хүндэрнэ. Утга нь алдарна ш дээ, удахад.

Короновирусыг давахад хамгийн хүндрэлтэй яваа хэсэг нь үнэндээ өнгөрсөн 30 жилд хөдөлмөрийн хөлсөөрөө л амь зууж ирсэн шударга хөдөлмөрчид, ажилчид, багш, эмч нар, заа тэгээд ихэнхи өр зээлтнүүд байдаг.

Манай олигархи гэх 1 хувь бол энэ үед эхлээд нэг уулын аманд тусгаарлаад хэвтэж байгаа биз. Эсвэл тусгай үүргийн онгоц явуул гээд гадаадын хаусдаа хэвтэж байгаа биз дээ.

Худлаа гэвэл УБ-ын ойролцоох уулын амаар орох гээд үзэхгүй юу! Нэрс харчихгүй юу даа!

Ийм учраас энэ удаа, ийм хэцүү үед нь ядуу тарчигхан иргэддээ нэг өгсөн шиг өгөх хэрэгтэй ш дээ. Хулгай л гаарсан болохоос эх орон минь их баян юм ш дээ...

Короновируст эхлээд яахав, ядуу, тарчиг нь их өртдөг нь үнэн бодитой юм, өндөр магадлалтай юм.

Хэсэг нь өртөхөд гэхдээ бүхэл эцэстээ өвдөнө, үлдэхгүй.

Бас короновирус баян хоосныг ялгадаггүй. Таньдаггүй юм.

Энэ короновирусын бидэнд зааж байгаа хичээл юм.

Ц.Лувсандорж

2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

No comments:

Post a Comment