Monday, March 16, 2020

Суралцаж яваа ко-ынхон

Суралцаж яваа манай ко-ынхон
ЭМЯ, манай ко-ынхон уг нь суралцаад л байгаа юм ш дээ, сошиальчуудаас. Эхлээд тэд "гэртээ тусгаарла гээд явуулсан" гээд хээв нэг зогсдог байлаа ш дээ. Сонсоход ч аймаар. Тэгэж явуулдаг байсны, бас тусгаарлана гэдгийн тодорхойлолтгүй явсны гай, горийг энэ улс хичнээн ихээр амсав даа.
Одоо тусгаарлана гэдгээ бидний шаардлагаар ядаж тодорхойлж чаддаггүй юмаа гэхэд эргэцүүлж байх шиг байгаа юм. Энэ нь сайн хэрэг. Суралцсны үр юм.
Бас ко-өвчтөнг сахиж хоносон гэчихээд маргааш нь хэвлэлийн бага хурал хийгээд хээв нэг зогсож байсан нь саяхан (Баримт бий).... Энэ мэдээлэл няцаагдаагүй л байгаа. Ингэж болдог юм уу! Бас л сонсоход их эвгүй.
Баян-өлгийн тохиолдлын эзэнг ЭМЯ-ны ко-ынхон цахимтай нийлж бараг л амьдаар нь шатаах дөхөж байж билээ. Тэр францыг өвчтөн тэг болгож бас л балуурдах дөхөв ш дээ.
"Өвчтөн тэг" манайд улсад биш харин гаднаас л зөөвөрлөгдсөн ирсэн гэдгийг чангаар зарлаад л, хайгаад л байдгаа бас больсон харагдсан. Харин зөөлөн хэлж байгаа нь бас ажиглагдаж байна. Суралцах явцдаа энэ нь бас өөрчлөгдөнө биз ээ.
Өөрсдийн ажлын дутагдал, бэлтгэлгүй байдлаа хэвлэлээр хэрүүл болгон хээв нэг загнаад зогсдог байж билээ.
Тусгаарласан хүмүүс архи уусан, дэглэм сахихгүй байна гэх зэргийг ард түмэнд ховлоод л хэвлэлийн бага хурлаар түүнийгээ нэн их ажил болгон ярьж байдаг байж билээ. Тэгээд тэднийг цахимаар бөмбөгдүүлээд л...
Тэд эрх мэдлээ ашиглан, ажил үүргээ умартан хэвлэлээр нийтийн хэрүүл л хийдэг, иргэд рүү давшилдаг нь одоо жаахан багассан харагдсан. ДЭМБ "битгий тэг" гэж зөвлөсөн биз. Бид сошиальчид бас их бичиж зөвлөж ирсэн дээ.
Бас олон түмэнг хар массын хар гэж бодон гадаад улсын тохиолдлыг ярьж их л дэмийрч байдгаа бас больсон харагдсан.
Хүүхдийн жил цуглуулсан мөнгийг хандиваар авч байгаагаа хэвлэлийн бага хурлийнхээ үеэр үзүүлж "хүүхэд бүр ингэж хандив өгөөч" гэсэн шиг утгыг хээв нэг сурталчилж зогсож тэр хөөрхий хүүхдийг хүртэл эрүүл мэндийн яам байж бас эрсдэлд оруулж байсан нь саяхан.
ЭМЯ-ны короновирусын ажлын хэсгийнхэн хөөрхий бага багаар суралцаад л, ажил хэрэгч байдалтай болоод л байгаа нь сайн хэрэг юм. Хүн ер нь суралцдаг юм.
Харин зөв сэтгэлгээ, цаашлаад зөв сэтгэснээ эх хэлээр яаж оновчтой зөв илэрхийлэхэд маш ихээр яаралтай суралцмаар л байна. Үүнийгээ суралцах замаар бас засна биз ээ. Манай ко-ынхны хэлсэнг хүүхэд сонсоод инээгээд гайхаад байх жишээтэй юм байна лаа... Мань мэт нь яахав, тэд уг нь ингэж л хэлэх гэж байгаа ухаантай юм л даа гээд, монголчуудын ярьж заншснаар мулгуу ярьсныг тань зөв болгон дахин хөрвүүлж л барих юм. Зөв сэтгэлгээ, эх хэл гэдэг ийм л чухал юм. Хэцүү үед бол бүүр ч чухал юм. Бүүр ойлголцохгүй болж мэдэх нь байна ш дээ.
ЭМЯ-ийнхан яг л боловсролын яам шиг мананцараар л бас дүүрсэн байдаг байх л даа.
Хүн юм болохоороо л суралцаж байгаа юм.Сайн хэрэг.
ЭМЯ-ныхныг эрүүл цагт уг нь мэргэжлийн шилдэгүүдээр бүрдүүлсэн байсан бол эрсдэлтэй ийм цагт их эрсдэлгүй байх бай л даа. Үйлдэл бүр зөв тодорхойлолттой, эрүүл шийдэлтэй байх байлаа ш дээ.
Цаашдаа, бүх нийтийн язгуур эрх ашгийг хөндсөн, үндсэндээ түүнийг хариуцаж хамгаалдаг эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлыг манай улсын өнөөх 30 жилийн гуниг болсон манан, мананцараас аль болох хол байлгахыг хүн бүр их эргэцүүлмээр байна.
Баллаж мэдэх нь байна ш дээ.
Ц.Лувсандорж
2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр


No comments:

Post a Comment