Saturday, March 21, 2020

Жаахан шинжлэх ухаанч байгаач, гуйж байна!

Жаахан шинжлэх ухаанч байгаач, гуйж байна!
Короновирус тээгч 10 хүнтэй олон зорчигчтой онгоцонд хэрэв холион болсон бол дэлхийн одоогийн ухаарлаар тэр эерэг сүрэг тооны хувьд лав л 20 болсон байх юм. Геометр прогрессийн дагуу тархаж байгаа гэсэн үг. Нэг тийм хүн дор хаяж (нэг өдөрт, тодорхой завсарт) 2 хүнд тараадаг гээд байгаа ш дээ... Тэр 20 нь 40 болгоно, тэр тэгээд 80 болгоно...Ингээд нийлүүлж тоолбол, 10, 30, 70,150, 310, 630, 1270,.. болоод явчихна. Өдрөөр тоолж байгаа бол 7 хоногийн дараа 1270 болно гэсэн үг ш дээ (Жич: Сүрчигнэл биш зүгээр л математик ш дээ).
Энэ нь энэ хэмжээний тооны хавьтагчийг ёстой зөв ялгаж авч эмчилнэ, ядаж найдвартай тусгаарлана гэсэн үг л дээ. Эс чадваас тэр хяналтаас гарч үржинэ, тэлнэ.
Иймд шинжлэх ухаанч биш юм гэхэд ядаж геометр прогресслэг бай л даа, нөхдөө! Гуйж байна.
Бодит байдал дээр ковид-19-ыг тээгч нэг хүн 2-оор тогтохгүй, түүнээс олон хүнд таардаг тул дээрхээс ч их тоо гарах нь байна ш дээ.
Жаахан шинжлэх ухаанч бай л даа, гуйж байна.
Бас ийм л учраас үүнээс найдвартайгаар өөрийгөө болон гэр бүлээ, мэргэжлийн бүл, ажлын хамт олноо хамгаалах ганц арга техник нь нийгмээс тусгаарлагдах (social distancing) болоод байгааг хүн бүр чин зүрхнээсээ мэдрэх хэрэгтэй юм байна лаа.
Жич: ЭМЯ, УОК сайн ажиллаж байхад чи сүрчигнээд гээд л порорууд бялба авчихгүй байхыг хүсье. Зүгээр тооцоо).
Ц.Лувсандорж
2020 оны 3 дугаар сарын 21-ны өдөр

No comments:

Post a Comment