Короновирусын хамгийн гол бэрхшээл, айдас бол эмнэлэгийн үйлчилгээг хүртэж чадах уу гэсэн асуулт, эргэцүүлэл байдаг юм.
Түүнээс биш үхэлд хүргэж байгаа хувь, тоо хэмжээ бол тийм аймшигтай айдас биш . Түүний хүний амьд хүрч байгаа хувь нь 100-д 2-3 л байна. Энэ нь Уханд ч, түүний гадна нь ч мөн л адил юм.
Эмнэлэгийн үйлчилгээний хүртээмж, чанар сайтай Англи, АНУ зэрэг улс
түүнд бэлэн гэж байх. Тэнд ийм үед бүх ажил үйлс хэвийн явагдаж байна.
Олноороо өвдөхөд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж чадахгүй, хүргэх ч чадваргүй манайх шиг улсад бол короновирусын дэглэлт аймшиг, нийтийн аюул мөн. Ийм улс ийм цаг ирэхэд хий дэмий л гадаад, дотоодын гар харж, хандив нэхцгээсэн л улс л байх юм. Тэр хандив нь тийм хүнд цагт юу болох вэ дээ? Түүгээр бас юу хийх вэ дээ.
Тийм л учраас манай улс өвчтний тохиолдол байхгүй гэж зарлаж байгаа мөртлөө байгаа юм шиг арга хэмжээг авч байгаа нь нэг талаасаа өөрийн орны анхны нөхцлөө анх удаа тооцсон аргагүй хэрэг юм. Ийм үед ийм улс үүнээс өөрөөр ер нь яахав дээ!
Тэгэхээр энэ сургамжаас том ухаарал авч бид 3 сая хүндээ ямар ч үед хүртээмжтэй хүргэж чадах эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй тогтолцоо, үйлчилгээг бий болгох нь ирж болох аливаа аюулаас хүн ардаа хамгаалах хамгийн зөв стратеги мөн.
Үүнд л дээр ирэх сонгуулийг, хэрэв явагдал, нийтээрээ нэг тийш харж шийдлээ нийтээрээ хиймээр байна. Чингэвэл энэ нь өөрсдийнхөө төлөө, үр хүүхэд хойч үеийнхээ төлөө ирэх сонгуулиар одоогийн бидний хийж чадах хамгийн зөв сонголт, хамгийн төв шийдэл болно.
Ухаалаг тогтолцоотой, хүртээмжтэй үйлчилгээтэй эрүүл мэндийн салбарыг энэ улсад бий болгохын төлөө энэ улсын иргэн бүр нэг удаа найраагаа түр больж нэг удаа эргэцүүлээч!
Үүний төлөө,үнэний төлөө үнэн үгээ хэлээч, сонголтоо эртнээс зөв хийгээч!
Ирэх сонгуульд ялж байвал яаж ч мэдэхээр авирлаж байдаг наад намуудад эртнээс шийдлээ, саналаа яаж өгөх санаагаа хүргээч!
Үүний төлөө хамтдаа нэг удаа урагшаа хараач!
Ц.Лувсандорж
2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

No comments:
Post a Comment