Ковид-19 байгалаараа л байгаасай...
Хятад улс короновирусын дэглэлтэд АНУ армийг буруутгав (BCC.3.13). 2019 оны 10 дугаар сард Хятадад болсон дэлхийн хэмжээний цэргийн үзүүлбэр (game)-ийн үед АНУ-аас оролцсон 300 гаруй цэргийн нэг нутгийн иргэдэд ковид-19-ийг тараасан... Ковид-19 Хятадын Уханьд анх илэрсэн ч энэ нь уг вирус энд бий болсон гэсэн утга биш....(https://www.the-scientist.com/).
Гэвч АНУ-ын Харшил болон Халдварт өвчин судлалын Үндэсний Хүрээлэнгийн Захирал Др Фауси Фокс TV-д өгсөн ярилцлагадаа " Ковид-19-вирусын эх үүсвэр Ухань биз" гэсэн асуултад "Үүнд эргэлзэх хэрэгггүй (No questions about it)" гэж хариулав (Foxnews, Dr Fauci-interview, 2020. 3).
Ковид-19 дэлхийн цар тахал болсонг ДЭМБ зарлаж байхад ковид-19-ын үүслийн талаар дэлхий нэг иймэрхүү элдэв онолтой л явж байх.
Ковид-19 байгалаараа биш харин зохиомлоор бий болж био-зэвсэг болон хэрэглэгдэж байгаа бол дэндүү л гунигтай юм даа. Хүн гэж хөөрхий юм даа. Хоол олох гэдэг хэцүү болох нь доо. Орших гэдэг амаргүй болох нь доо.
Нийгэмдээ өгөөд дуусчихсан, харин авдаг үедээ л гандаж, гуньдаж яваа ахмадууд л ковид-19-ийн халдварт хөөрхий их өртдөг юм байна лаа. Зарим тэтгэвэр авагч олонтой улсад ковид-19-ийн халдвар авсан ахмадаас нь урьтаж орших магадлал ихтэй залуусыг нь эмчилж байна. Энэ нь бараг улсынх бодлого болох ч шинжтэй юм. Үүнийг аль ч талаас харахад бас буруутгах аргагүй.Үр ашиг гэж байх ёстой.
Бас ковид-19 Хятадад их нүүдэл, суудал эх орноор нь өрнөдөг цагаан сараар нь дэгдсэн байхад Иран улсад тэр наурисын баярынхтай таарч байх жишээтэй юм. Аргагүй юм даа, агаар дуслын замаар тархдаг болохоор гэж мунгинах юм даа.
2050 он гэхэд дэлхийн хүн 10 тэмбумд элбэг хүрнэ. Тэр үед дэлхийн хамгийн том асуудал юу болно гээч. Хоол!
Хоолны төлөө л тэр цагт бүх дэлхий өрсөлдөнө. Тэмцэлдэнэ. Идэхийн төлөө оршихын төлөө оршилцоно.
Ковид-19 вирус хоолтой, оршихтой, тэмцэлдээнтэй холбоотой бус харин аяараа л, байгалаараа л байсан байгаасай.
Ц.Лувсандорж
2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
No comments:
Post a Comment