Инээсэн гэгээн хүний нийгмийн төлөө...
Багш нар уйлж байна гэж нэг багш бичжээ. Эрх мэдэлжсэн хөрөнгөтөн, хөрөнгөжсөн эрх мэдэлтэн нэг хувь маань багшийн энэ уйлааныг ерөөсөө ухаарч тусгаж авч чадахгүй байх шиг. Тасарна гэж энэ.
Багш нарын уйлааныг ухаарахад уг нь их амархан. Багшийн гэр бүл өдөрт 4
доллар буюу 10000 төгрөгийг хоолондоо зардаг гээд бод доо. Зөвхөн
хоолондоо шүү дээ. Тэгэхэд сард 300 000 төгрөг болж байна. Тэгээд үлдсэн
200 000 хүрэхгүй төгрөгөө байрынхаа зээлэнд өгөөд өртэй хоцрох юм, тэд.
Хувцас хунар, үр хүүхдээ баясах, юм үзүүлэх гэх зүйлийн тухай багш нар
бодох ч үгүй болчихоод байна, цаана чинь. Ядуурсан байна.
Үнэндээ өдөрт 4 доллараар нэг гэр бүл бүү хэл нэг хүн ч ямаршуу хоол идэх билээ дээ. Тийм биз. Гэтэл нөгөөдүүл тань багшийн сарын цалингаас их мөнгийг нэг удаа хоолондоо хээв нэг төлөөд сууж байх. Зөрүү нь ийм л байна.
Тэгэхээр багш нар өлсөж байгаа нь их тодорхой юм. Багш нар өлсөж байгаа юм чинь нийгмийн дундуур доод бусад бүл болох 70 гаруй хувь нь, мэдээж их өлсөж байгаа. Зөрчил нь ийм л байна.
Урвайсан, ууртай царайтай; хиртэй, бараан хувцастай, дайн дажинд нэрвэгдсэн юм болов уу гэмээр хар бараан сүрэг гудамжинд их байгаа биз. Худлаа гэвэл гараад уулзвар дээр гэрлээ хүлээж буй бэсрэг сүргийг ажигла л даа. Урвайсан, ууртай, бараан байгаа биз дээ.
Багшийн тэмцэл эцэстээ нийгмийн ийм барааныг гэгээн болгохын төлөө л юм.
Хүний амьдралыг замыг гэрэлтүүлэгч багш өлсөх ёсгүй. Ер нь баян монголд ядуу байх ёсгүй. Хүн өлсөх ч ёсгүй. Эрчүүд нь хар авилга, хар архины хараат байх ёсгүй юм. Эмчүүд нь нэг лонх вино, нэг ширхэг сарнайгаар цэнэлэгдэх ёсгүй юм.
3 сая хүн, тэр дундаа 2 сая хүрэхгүй идэвхтэй насны иргэд нь ажилгүй байх ёсгүй. Тэд урвайсан ууртай, хиртэй бараан байх ёсгүй. Тэд гадаадад сурах мөрөөдөлтэй, солонгос харлах хүсэлтэйгээр монголд халтвар хийж хайран цагаа яйран өнгөрөөгч залуус байх ёсгүй юм.
Багшийн энэ тэмцэл энэ "ёсгүй" бүхнийг "ёстой" болгохын төлөө л юм.
Багшийн энэ тэмцэл эгэл эрхэмсэг, эрхэмсэг эгэл монголын хүний төлөө л юм.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_11.html

No comments:
Post a Comment