Мартын найманд амрах ёсгүй!
Мартын найманд намайг сонс!
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэж үгүй. Харин эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн түүхэн өдөр гэж бол бий. Биеэ үнэлэгчдийн ажлыг зогсоосныг эсэргүүцэж үүссэн тээр хэсэг эмэгтэйчүүдийн өрнүүлсэн эсэргүүцэл, тэмцэл явцдаа эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрх үүрэг, эрхээ эдлэх, түүнийг хамгаалах өдөр болж хувирсан юм. Жил жилийн 3 дугаар сарын 8-ны өдөр бол энэ утгаараа түмэн зурагт өгүүлдэг шиг, буман түүхэнд дүрслэсэн шиг эмэгтэйчүүд язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцэх эмэгтэйчүүдийн эрхийн өдөр юм. Тэмцлийн түүхэн өдөр юм. Энэ өдрийг иймд амралтын өдөр бүү болго. Тэмцэхээс нь бүү ай. Тэднийг бас бүү хуур.
Дэлхийн ихэнхи улсад энэ өдрийг тэмдэглэдэггүй. Харин тэмцдэг.
Жендерийн тэгш байдлыг ханга!,
Эр эм адилхан цалин авья!.
Алчуураа авч хаяая! гэх мэтээр хүслээ, тэмцлээ уриа болгон хураангуйлж тэмцдэг тэмцлийн өдөр байдаг.
Манай хүүхнүүдийн хувьд харин энэ өдөр тэмцэх бүү хэл зээл аваад, цалингаа ломбараад баярлаад, партийдаад байдаг зөөлөн хэлбэл, хачин өдөр болсон байх. Тэмцлийнх ийм өдрийг нөгөөдүүл монгол бүсгүйчүүдийн хувьд их гажиг өдөр болгож хувиргасан байх.
Бас эсвэл энгэрт нь ил далд утгатай утгагүй одон зүүж эвгүй болгож харагдуулдаг сайнаар хэлбэл, шагналын өдөр болж хувирсан байх.
Энэ бүхнийг ажиглахад аймаар гунигтай. Санахад санаа их алдмаар бүр ичгэвэртэй байх. Санааатай байх.
Коммуны 70 жил, дүр эсгэсэн ардчиллын 30 жилийн турш энэ тархи угаалт харин огт өөрчлөгдсөнгүй. Сонин байгаа биз. Ийм тархи угаалтын ашиг аль ч цагийн эрх мэдэлтнүүдэд ирж байхад гай, гор нь эмэгтэйчүүд, гэр бүлд, нийгэмд л түгэж байх. 21 дүгээр зуунд манай бүсгүйчүүд энэ тархи угаалтаас нэг гарч сэрэх хэрэгтэй л байна. Эмэгтэй багш нар бол бүр эрт сэрэх хэрэгтэй юм. Багш гэдэг тань хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч гэж байгаа байх аа.
9 багшийн 1 нь эрэгтэй байна. Багш туйлдаа хүртэл ядуурсан; багш мэргэжил шавартай хутгалдсан; боловсрол дампуурсан ийм цөвүүн цагт эмэгтэй багш нар зээл авч, ломбардуулж партийдах нь үнэндээ ичээмээр тэнэг л зүйл мөн. Сэрээд хар! Энэ өдөр илэрхийлэх эрх ашиг, сонирхол манай эмэгтэй багш нар Та нар одоо алга байна гэж үү! Үгүй шүү. Тун их байна.
Боловсролд хүйс, жендерийн тэгш байдлыг ханга!
Багшийн нэг цагийн ажлын хөлсийг нэмэгдүүл!
Багшийн үндсэн цалинг ядаж халтвар хийж буй жолоочийнхоос их болго!
Боловсролыг дампуурлаас салга!
Хүүхдийг олимпиад, хувийн сургууль гэх зэрэгт хурдан морь шиг буруугаа ашиглаж буй буруу, бурангуй үйлдлийг зогсоо!
Дурын хувийн сургуульд багш бэлтгэж бүү зогсоо!
Боловсролоор тоглохоо боль!
Боловсролыг олигархийн савраас салга!
Хүүхэд бүрт боловсрол олгох боломж орчин нөхцлийг адил тэгш болго!
Үндсэн хуулийн үзэл санааг боловсролд хэрэгжүүл!
Энэ бүхэнтэй бид эвлэрэхгүй!
Энэ шаардлагыг үл тоосон саад сайд огцор!. Сайн сайдыг томил!
Боловсролоор тоглодог, хүнээ доройтуулдаг бодлогоо зогсоо!
Их дээд сургуулиар ажилгүйчүүд бэлтгэж буйг боль!
Их дээд сургуулиар эрдэмжүүлэх ажлыг нутаг довны увайгүй үзлээс салга, чанаржуул!
Багшийг гурван хэлэлцээр гэгчээр туйлд нь хүртэл ядууруулсан, шарласан ҮЭ бидэнд хэрэггүй!
Энэ бүхнийг хүүхдийн төлөө, монголын төлөө бид тэвчихгүй!
Энэ бүхнийг үл чадах засаг бидэнд хэрэггүй!
Мартын найманд амрах ёсгүй!
Мартын найманд намайг сонс!
Гэх мэтээр уриалж өөрийн төлөө, хүүхдийн төлөө, нийгмийн төлөө, монголын төлөө олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн энэ өдрийг ашиглан тэмцээч,21 зуунд хүртэл унтаж буй монгол бүсгүйчүүдээ! Эмэгтэй багш нар аа!
Ийм асуудлаар гудамж, талбайд ахмад нь, яахав, хувцастайгаа; залуус нь нүцгэрсэн байгаа илэрхийлж нүцгэн хүртэл жагсаж элдэв түүхэн зурагт өгүүлж байгаа шиг тэмцэж эрхээ хамгаалах нь зээлд уяагдан ломбаардуулж партийдахаас илүү утгатай юм биш үү. Ирээдүйтэй юм шүү.
Утгатай нь оршдог. Утгагүй нь харин оддог.
Мартын найман амрах өдөр биш.
Мартын найман ажиллах өдөр. Тэмцэх өдөр.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр
http://undesniibolovsrol.blogspot.com/2018/03/blog-post_7.html

No comments:
Post a Comment