Monday, July 1, 2019

Босс хөлсөө төлөхгүй гэх вий дээ

Босс хөлсөө төлөхгүй гэх вий дээ
Боловсролын салбарын эмгэнэл бичвэрт төгсөлтийн ч, элсэлтийн ч шалгалтаар улсын дундаж 25-30 л байгаа биз дээ гэж байж.
Энэ нь энэ удаагийн ЭЕШ -аар ч бас л харагдаж байна. Төгсөлтөөр бол бүүр аймаар харагдана ш дээ, хэрэв цэнхэр, хараар гардаг бал байхгүй байсан бол.
Хүнийг ухаалаг болгодог математик, байгалийн ухааны хичээл хөөрхий болсон доо, энэ улсад. Ер нь бүх хичээл дампуу болсон.
Сайд маань ийм салбайсан байдлыг сайтар ухаарч л байгаа байх даа. Өмнөхүүд нь намаа, сонгуулиа, амиа, албан тушаалдаа нэг ч хоног байхыг их чухалд бодоод төрдөө худлаа мэдээлж улсаа хууртдаг байсан. Энэ нь наандаж тун ёс үгүй хэрэг юм. Түүх сайд саадуудын албан тушаалдаа хариуцлагатай байгаагүй, ёс зүйтэй байгаагүйд нь шийтгэл оноох байлгүй дээ.
Багш нар биднийг хөлсний ажилтан гэж бодвол босс маань бас хөлсөө төлөхгүй гэх вий дээ.
Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 2-ний өдөр

No comments:

Post a Comment