Monday, July 8, 2019

Үнэн болсон яриа

Үнэн болсон яриа

Сая ЕБС-ийн хоёр багш орж ирээд, элдвийг хөөрч байгаад ярианыхаа төгсгөлд нэг нь тэгснээ ингэж хэлэв.

"Бид муу ангийн багшдаа гавьяат багш цол авч өгөхөөр болсон"

Тэгэхээр "Тэр чинь тэгээд юу гэсэн үг вэ" гэв.

Гэтэл мань эр "Манай ангийнхан шаардлагатай мөнгийг нь цуглуулж байгаа.30 сая л юм байна лаа. Муу ангийн багшдаа гавьяатыг нь авч өгнө ..." гэх.

Тэгэхээр нь "Танай тэр багштай бараг адил атлаа гавьяатгүй, зүгээр мөрөөрөө аятай сайхан амьдарч яваа зөндөө л багш нар байж л байна ш дээ" гэв.

Гэтэл "Гавьяат цол тань авчихад мөнгө ш дээ. Сар бүр 200 мянга гээд 10 жил гээд бод доо" гэж хэлчихээд тэд инээлдээд гарах юм.

Энэ улс бүхнээ зарах нээ.

Ц.Лувсандорж

2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

No comments:

Post a Comment