Багшийн нэр хүнд, ёс зүйг шавартай бүү хутга
Нийгмийн эмзэг бүлэгт нэмэр болох гэсэн 900 гаруй түрээсийн байрнаас багш 200-г авна гэж авирлан байгааг би буруу гэж үзнэ.
Багшийн цалин бага. Гэвч тэд эмзэг бүлэгт нийтээрээ арай ч орчихоогүй байна. Ер нь энэ улсад багш л баталгаатай ажилтай ганц бүл нь байдаг.

Тэгэхээр багш нар ядуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эх
орондоо амин, цусан гавьяа байгуулан одогдсдын ар гэр гэх мэт нийгмийн
эмзэг бүлэг, амьдралаа авч явж чадахааргүй болсон хэсэг арай биш ээ.
Тэдэнд ямар ч байсан зарах мэдлэг, чадвар бий. Багш ямар ч байсан
нийгмийн чадвартай хэсэг. Ёс зүйтэй бүл юм.
900 ядмагаасаа иймд багш нар 200 г нь авах гэж алийгаа алдах хэрэггүй ээ. Хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч хэмээх багш эмзэг бүлгээсээ боломжийг булааж авах гэж иймд тэмцэх хэрэггүй. Энэ бол багшийн үйлс биш.
Багш гэдэг нэрээр ийм ёс үгүй үйл бүү хий. Багш гэдэг үгийг ийм зохисгүй зүйлд бүү хэрэглэ. Харин иргэнийхээ хувьд л ядуурлын асуудлаа өөрсдөө шийдүүл. Гэхдээ багш гэдгээс өөр ондоо үг хэрэглэ.
Багшийн цалин бага байгаа ч гэсэн багш энэ улсад ажилтай байгаа ганц бүл нь юм.10 мянга багш орон сууцгүй байна. 200-300- г нь энэ түрээст оруулснаар багшийн бүлийн асуудал бүхэлдээ шийдэгдэхгүй. Энэ тэгэхээр уг асуудлыг шийдэх арга зам биш.
Багш нар их хурлаа хийгээд ирэх 5 жилд шийдэх асуудлаа тогтоол болгоод ажиллаж байна. Түүнд нэг чухал заалт бий.
"Багшийн цалинг өөрийн улсын дундаж цалингийн түвшинд хүргэнэ. Түүнийг төгрөгийн худалдан авах чадварын 1% -ийн уналтад бүрт 1,5%-иар өсгөж байна"
Багшийн цалин тань ийм болоход түрээсийн байранд орох гэж багш ингэж ёсоо алдан суухгүй харин түрээслэгчид багш нарт чиглэх болно. Багшид сонголт байх болно. Багш байраа худалдан авдаг болно.
Тэгэхээр багшийн цалинг нийгмийн дундаж цалинд хүргэхийн төлөө бүх түвшинд багш нар ажиллах ёстой. Багш бүр мэргэжлийнхээ төлөө энэ санааг хэлж түгээж байх ёстой. Үүнд дээр бүгд нэг болж нэгсэх ёстой. Сонгуулиар энэ нэгдмэл ашиг сонирхолоо сайн сануулж, саналаа өгөхдөө бүүр сайн асууж магадлаж байж өгөх хэрэгтэй.
Энэ бол харин багшийг тохитой орчин цагийн орон сууцад амьдруулах нэгэн арга зам мөн.
Багш бол хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч юм. Харин тэд ходоодныхоо төлөө нэгэн цагийн шавь нар болох эмзэг бүлгээс боломжийг булаах бүл биш.
Ядуу байна гэдэг ёс зүй, ёс суртахуунгүй байна гэсэн үг биш.
Багш гэдэг үгийг буруугаар хэрэглэж багшийн ядуурлаар улс төр бүү хий.
Ядуурлынхаа асуудлаа харин багш гэдэг үгийг хэрэглэхгүйгээр өөрсдөө өөрөөр шийд.
Ер нь тэр дунд тэнд яг хэдэн багш бодит байгаа юм.
Багшид мэргэжлийн ёс гэж бий. Багшид мэргэжлийн ёс зүйн зөрчилд хариуцлага тооцдог бүл гэж бас бий.
Тэдэнд дунд бодит багш байгаа юу? Байгаа бол хааных хэн гэгч багш байгаа юм. Хаанынх? Аль сургуулийнх юм?
Хүний амьдрал замыг гэрэлтүүлэгч гэсэн эрхэм утгыг язгууртай шингээсэн багш гэдэг энэ эрхэм алдрыг ходоодон сонирхолдоо та нар бүү буруугаар бүү ашигла.
Түүнийг шавартай бүү хутга.
Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

No comments:
Post a Comment