Одоогийн үндсэн хуулиар засаглалыг бүтээхдээ дэлхийгээс таарах, таарахгүй олон зүйлийг хуулж нийлүүлээд "үхрийн бөөр" шиг юм болгочихсон нь манай улсын засаглалын үндсэн хуулийн хямралыг бий болгосон байдаг. Энэ нь эргээд хөгжлийн чөдөр болдог. Энэ чөдрийг бид заавал мултлах ёстой.
1992 оны үндсэн хууль хийгч гэгчид Англи, Япон, Канад зэрэг хаантай ардчиллыг олж үзээд хаангүй байж байж, тэднээс Ерөнхий сайд гэгчийг хуулаад хаангүй атлаа ерөнхий сайдтай хээв нэг болчихов.
Тэгснээ тэд бас Америк, Орос, Франц зэрэг хаангүй харин бүгд найрамдах
(Re-public) улсад очиж үзээд Ерөнхийлөгч гэдгийг хуулаад хуулиндаа бас
тавьчихав.
Эргээд харсан тань хаантай юм шиг атлаа хаангүй, ерөнхийлөгчтэй юм шиг атлаа ерөнхийлөгчгүй, ерөнхий сайд биш ерөнхий сайдтай улс болоод учраа бүр олохоо байчихсан байгаа юм.
Ийм учраас манай улс одоо Хаанаа хаа явааг олж мэдэхээсээ өнгөрсөн тул бид бүгд найрамдах улсын засаглалын зарчмыг барьж, гэхдээ өөрийн орны онцлогт нийцүүлж нэг танхим, цөөхөн гишүүнтэй парламентийн засаглалтай бүгд найрамдах улсыг бүтээх үүднээс засаглалаа нэг аятайхан найрсуулж хуульчлах ёстой.
Үүний тулд хувьсгалын дайны үндэсний түвшний том хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Яараад яахав.
Засаглалын зөрчил дээр хувьсгал болдог, бас хувьсгалаар засаглалын хэлбэр өөрчлөгддөгийг санах хэрэгтэй.
Энэ талаар миний санал нэн тодорхой юм. Ийм юм.
"Манай улс " Их хурал" нь хаан шиг эрх үүрэгтэй улс байх ёстой.Гэхдээ уламжлалаа бодож ерөнхий сайд биш харин ерөнхийлөгч гэсэн үгийг гүйцэтгэл засаглалд хэрэглэнэ. Тэгээд ерөнхийлөгчөө гүйцэтгэлийн засаглалын тэргүүн шиг үзэж их хурлаас томилдог, бас огцруулдаг байх юм. Ерөнхийлөгч засгаа бүрдүүлнэ. Ерөнхийлөгч засагтаа дэд ерөнхийлөгч шиг эрх үүрэгтэй байх ерөнхий сайдтай байж болно"
Ингэж байж энэ улсын засаглал хуулбарлах, хулгайлах сэтгэлгээний горь болсон "үхрийн бөөр" шиг бөөгнөрсөн, нийцэлгүй, тэгээд, чадамжгүй засаглалын хэлбэрээс нэг салж "Их хурал" хаантай хүчтэй төр засгийг бүтээж чадна.
Хоёр толгойтой могой холдоггүй шиг хоёр хаантай улс хөгждөггүй.
"Их хурал" хаантай түүнээс гүйцэтгэлийн засаглалын тэргүүн болох ерөнхийлөгч, бас шүүх засаглалын удирдлагыг хэлэлцэж олонхийн саналаар томилдог улс болбол энэ улс мөн ч их хурдан дэвжинэ дээ.
Эсрэгт нь харин ардчилал нэрийн дор хар массын мунхаглал дор хэн ч хаан болж, хааш нь ч энэ түмнийг яаж ч залж, залилж мэдэхээр аюултай, эмзэг байдалд энэ улс яг л өнгөрсөн 30 жилд их өөдгүй явж ирсэн шигээ байсаар эцэстээ сөхөрч мэдэхээр байна. Ийм л замнал харагдаж байна.
Болгоомжтой байх цаг. Мэдлэгээр хөтөлдөг эрин. Үүнийг төр засгаа хуульчлан бүтээх үедээ нийтээрээ их эргэцүүлбэл зохино.
Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр

No comments:
Post a Comment