"Хүн амын дундаж орлогоор дэлхийд тэргүүлдэг 350 сая хүнтэй АНУ-д 2018 оны байдлаар "Тoуоta LC" 3200 ширхэг зарагдсан байхад хүн амын дундаж орлогоор дэлхийд дорд жагсаж доог болсон, өндөр зиндааны мэргэжилтэн болох профессорын нэг цагийн ажлын хөлс 4 доллараас хэтэрдэггүй 3 сая хүнтэй манай улсад мөн онд тэр "Тoуоta LC" 2000 ширхэг зарагдсан байна" гэнэ.
Энэ бол гаж зүйл. Энэ гаж байдал нь мэдлэг, ур чадвараа шингээсэн мэргэжлийн нэг цагийн ажил, хөдөлмөрөө зарж амьдардаг дэлхийн олон хүний амь зуудаг жишигт үнэн үл нийцсэн зүйл мөн. Монгол гажиг, дэлхийн монгол парадокс.
Дэлхийн монгол парадокс болох энэ гажиг өнөө цагийн монгол хүнд бол
харин тийм ч хачин гажиг биш. Үүний цаана гурван том шалтгаан л бий. Нэг нь
өмч хувьчлал, нөгөө нь төрийн алба, үйлчилгээний авилгалжилт, гурав
дахь, яахав, малжилт. Тэгээд гурван том бүл л бий.
Энэ улсын 70 жилийн турш босгосон улсын хөрөнгийг өмч хувьчлал, 20 дугаар тогтоол гэх мэтээр дурдаж болох бодлогоор гэгчээр авсан хэдхээн этгээдүүд энэ улсад мөнгөө одоо бүр үрж ядаж, барж ядаж байдаг. Тэд ажил хийдэггүй. Харин улс төр л хийдэг. Тэдний сургуулийн насны хүүхэд гэхэд л дэлхийн шилдэг их сургуулиас үнэтэй, зардалтай, төлбөртэй хувийн сургуульд энд тусгайлан сурч байдаг. Тэдэнд хүүхдээ сургуульд нь ямар машинаар хүргэж өгөх нь том асуудал болдог. Энэ нь эдний гажиг юм. Ийм гажигтай айл энд нилээд хэд байх тул тэд жилд, улиралд нилээн хэдэн "Тoуоta LC" авч сольсон байж таарна. Эд бол "Тoуоta LC" -ын монгол нэгэн худалдан авагч бүл мөн.
Төрийн албанд насаар зүтгэсэн гэх, гааль татвар, шүүх, их хурал, засагт насыг барьсан гэх нилээд хэдэн монгол энэ хугацаанд тэрбумтан болсон байдаг. Түүнийг төрөөс төрсөн тэрбумтан гэдэг. Тэд ажил хийдэг. Гэхдээ төрийн албаа ашиг болгодог ажил хийдэг. Тэгээд тэд эрх мэдэл, ажил үүргээ авилга хээл хахуульд идүүлдэг. Тэд нар хоорондоо өрсөлдөж бас хэдэн "Тoуоta LC" авсан байж таарна. Эд бол мөн "Тoуоta LC" -ын монголын бас нэгэн худалдан авагч бүл юм.
"Тoуоta LC" -ыг авсан гурав дахь бүл бол,яагаав, нөгөө малчид. Үндсэн хуулиар мал нь төрийн хамгаалтад байдаг учраас мал нь аяараа өсөж малчнаа маллаж байдаг. Мах, сүү, ноос ноолуур, өтөг бууц гээд малнаас хаях зүйл үгүй тул малчид гэж татвар ч төлдөггүй зүгээр л малаараа маллуулж бэлэн мөнгө олж байдаг тул энэ бүл малаараа олсон мөнгөө яахаа мэдэхгүй, яахав гэж, "Тoуоta LC" -ээс хэдийг авсан байж таарна. Эд бол "Тoуоta LC" -ын монголын бас нэгэн худалдан авагч бүл мөн.
Нэг хүнд оногдох "Тoуоta LC" -ын тоогоор дэлхийн баян оронг хол даваад гарчихсан манай улсын дээр дурдсан гурван бүлийн худалдан авах чадвар бол жам ёсны биш, харин өнөө цагийн монгол гажиг юм.
Гажиг арилдаг. Ийм гажиг арилахад нэг үе л хангалттай байдаг.
Энэ гажиг арилахад энэ улсын худалдан авалт аяандаа жамаа дагаж замдаа орно.
Тэр цагт дэлхийн энэ монгол парадокс монголчууд бидний дэлхийжсэн ухаарал байх болно.
Ц. Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр

No comments:
Post a Comment