"Жаран хоног
"Жаран"-ы бутархай" хэллэгийн утга зүйн шүүмж
Цахим орчноос энэ хэллэг номын нэр болохыг олж харав. Гайхав.
"Жаран хоног" гэж математикаар хэлэхгүй. Учир нь хоног тоологддог. Түүнийг тоолдог 60 гэж бичигдэх "жар" гэж дууддаг тоог хүн төрөлхтөн мэддэг. Тэгэхээр "жар хоног" гэх нь хийрхэлгүй, харин иргэншилтэй сонсогдоно.
"Жаран"-ы гэх бас оноогүй. Магадгүй жартын тоолол гэсэн утгаар 60 жилийн хугацааг жаран гэж хэлснээр энэ үгийг хэрэглэсэн байж болох. Үүнийг математикт жартын тоолол, жартын тогтолцоо гэдэг юм.
"Жаран"-ы бутархай гэдэг нь математикаар үл ойлгогдоно. Бутархай нь хоёр бүхэл тооны харьцааг илтгэх математикийн нэр томьёо, ухагдахуун. Тэр үндсэндээ бүхлийн хэсэг гэсэн утгыг илтгэнэ. Энэ тохиолдолд үүнийг хэрэглэвэл "жартын бутархай" гэж хэлнэ. Иргэншилтэй хүн нэр томьёог хамаагүй хэрэглэдэггүй. Энэ нь соёл юм.
Тэгэхээр "жаран"-ы гэдэг нь хэдийгээр хаалтанд байгаа хэдий ч бас оноогүй. 30 бол жарын хагас боловч түүнийг "жаран"-ы бутархай гэхгүй харин "жарын хагас" гэнэ.
"Жаран"-ы бутархай гэж математикт байхгүй. Тэгэхээр байхгүй. Харин жарын хэсэг, жартын бутархай гэвэл илүү тоонлог болно.
Мөн энэ хэллэгт энэ жаран гэснийг хаалтанд оруулж томоор эхэлж бичсний харвал "Жаран" ширхэг "ы"-ын бутархай гэсэн утгатай болно. Бидний "Жаран нэг шиг харагддаг болохоор жаран нэгийн "и" " гэж хэлж заншсан "ы" дүрс тул тэр бүр тэгэж бутрахгүй. Бутарлаа ч утгагүй. Тэгэхээр тэр оршихгүй.
Дээр дурдсан утга зүйн олон алдааг үл тоогоод, "Монголчуудын хэлдэгээр буруу ярьж (бичиж) зөв ойлгоно" гэсэн мангардуу байдлаар хандаж махан утгаар харвал ""Жаран хоног
"Жаран"-ы бутархай" хэллэгт " 60 хоног бол жаран гэгдэх 60 жилийн хэсэг, бүр тодруулж хэлбэл, хоёр сар бол жаран жилийн гурван зуун жаран тавд оногдох хэсэг, гуравны хоёр гэж дууддаг шиг дуудвал, түүнийг "жилийн жаран" гэж л дуудна. Цаад санаа нь, магадгүй,"жарны ийм хэсгийг тэнд суучихлаа" гэсэн утгыг түүгээр илэрхийлж байж мэдэх юм.
Энэ утгаараа нь харвал үүнийг ингэж найрсуулж хэлж болно.
"Жар хоног жилийн жаран"
Мөн жар хоногт зохиолч "улс төрийн том" хүн болохынхоо хувьд жаран жилийн хагас болох өнөөх 30 жилийн алдаа, оноог эргэцүүлэн түүнийгээ номондоо илэрхийлсэн байж бас болно. Тэгвэл энэ хэллэгийг ингэж бас найрсуулна.
"Жар хоног. Жарын хагас"
Тэгэхээр түүнийг математикийн хувьд зохисгүй ч утга, уянгыг нь бодож "Жар хоног. Жарын хагас" гэвэл болно. Энэ арай л дээр найрсана.
Математикийн хувьд, өөрөөр хэлбэл, зөв сэтгэлгээний хууль дүрмийн хувьд алдаагүй нэрлэхийг эрхэмлэвэл түүнийг харин ингэж л хэлнэ.
"Жар хоног жилийн жаран"
Хийрхэлтэй алдаатай явснаас утгатай алдаагүй байсан нь хавгүй дээр байдаг.
Тэгэхээр түүнийг " Жар хоног жилийн жаран" гэвэл яасийм.
Ийм утга зүйн шүүмжийг би цахим орчинд харсан тээр номын нэрэнд өгч байна.
Ер нь бүх зүйл математик, математик бүх зүйл юм.
Тэгэхээр ном бичих нь ч гэсэн, номыг нэрлэх нь ч гэсэн математик л юм.
Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Жич. Би ийм зиндааны ном уншдаггүй учир энэ номыг ч уншаагүй харин зөвхөн түүнийг нэрлэсэн хэллэгийн утга зүйд нь шинжилгээ хийж шүүмж бичив.

No comments:
Post a Comment