Боловсрол, боловсрол, боловсрол. Сэр
Ингэж хэлээд зүтгээд байгаагийн цаана бидний мунхаглал, тэнэглэлээс түмэн олноо салгах туйлын хүслэн нуугдаж байдаг юм.
30 жил боловсролоо хаясан өнөөгийн монголчууд бидний мунхаглал, тэнэглэл, хийрхэл, дэмийрэл бүх түвшиндээ бүр хэтэрчихээд байна. Дэлхийн иргэншил 21 зуундаа ирчихээд байна. Үнэн хэлж, мөн чанарыг таньснаа хүн төрөлхтөн тэнэглэн шатааж байснаас хойш бүр хэдээн зуун өнгөрчихөөд байна. Гэтэл монголчууд бид үндэсний мунхаглал, тэнэглэл, дэмийрэл, хийрхэлдээ л байж байна. Энэ нь бүр элдвээр хэтэрчихээд байна.

Томчуудын индэр дээрээс хэлж байгаа үгийн утгын угийг шинж дээ, нэг. Юу хэлж байна аа?
Ардын хийж байгаа үйлдлийн тэнэглэлийн эх үндсийг хар даа, нэг. Ямар мунхаг байна аа?
Архины тэнэглэл тал нутгаар хаа сайгүй л тэнэж явна, таараа биз. Архинд яасан их хорлогдоо вэ?
Шашины мунхаглал монгол нутгаар газар сайгүй л хэрж явна, уулзаа биз. Шашинд яасан их талихуулаа вэ?
Хичээл сургалт хаа сайгүй хий дэмий хэрэггүй зүйлээр дүүрсэн байна, мэдрээ биз. Хайран цагаа дэмий зүйлд яасан их үрээ вэ?
Үнэлэмж, үнэ цэнэ хаа сайгүй худал хуурмагт дээрэлхүүлж эдлүүлж байна, хараад биз. Үнэн энд яасан их дорд болоо вэ?
Сэхээтэн хэд нь хаа сайгүй хөдөлмөрийн мөлжлөг дор хөлсөөрөө амь зуух гэж тийчилж байна, үзээд биз. Мэдлэг чадвар энд яасан их цэнэгүй болоо вэ?
Монгол нутаг даяар ингэж газар сайгүй, хаа сайгүй бүр түвшин, түвшиндээ үржиж цэцэглэж газар авч байгаа нийтийн энэ мунхаглал, тэнэглэл, дэмийрэл, хийрхлээс бид боловсролын тогтолцоог үндсээр өөрчилж байж л салж чадна. Энд хувьсгал хэрэгтэй. Хувьсгал хийгдэнэ.
Ийм учраас боловсрол, боловсрол, боловсрол.
Тийм учраас сэхээрэл, сэхээрэл, сэхээрэл.
Ингэж эс чадвааас энэ улс тэнэглэл, мунхаглал, дэмийрэл, архидалт, тэнэглэл, хийрхэлд буцалтгүй бүр шивлээ. Сэр.
Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

No comments:
Post a Comment