Sunday, July 14, 2019

Архины тэнэгрэлээ эхлээд ял

Архины тэнэгрэлээ эхлээд ял

Австрали улсад 2010 оны байдлаар 20 хүүхдийн 8 нь өөрөөр хэлбэл, 5 хүүхдийн 2 нь архинаас үүдэлтэйгээр бий болдог тархи, мэдрэлийн өвчтэй гэж оношлогдсон байдаг. Энэ баримтад үндэслэн энэ улс архи, виноны хэрэглээний эсрэг нилээд чухал бодлого хэрэгжүүлж түүний эсрэг үндэсний түвшний том кампанид ажил өрнүүлж байж билээ.

10 жилийн ийм ухаарал дор тэд тэнд архины тэнэгрэлээ мэдээж ялсан байлгүй дээ, одоо.

Манай улс өнгөрсөн 30 жилд архийг чингэлэг чингэлэгээр оруулж, хот хотоор үйлдвэрлэж, хоол мэт хүнсний дэлгүүрт зарж, айл бүхэнд картлан хүргэх бодлого хэрэгжүүлснээр өнөөгийн бид ч хэтэрхий спиртлэг байж ирэв.

Тэгэхээр Австралид сонсогдох тэр тоо манай улсын хувьд нилээд өндөр байх нь их тодорхой!

Манай улсын хэдэн хүүхдийн хэдэн нь архины төрмөл тэнэгрэлтэй төрдөг вэ?

Энэ асуудалд холбогдох байгууллага нь хариулт өгч, дүнг үндэсний аюулгүй зөвлөл анхааралдаа авч архины эсрэг үндэсний аян өрнүүлээч!

Гудамжинд архичид тун их олширч байна. Тэд бүр залуужаад, эмжээд байна. Энэ тэнд л хэвтэж байна. Таарч л байгаа биз дээ, та нар.

Монголчууд бид эхлээд энэ архины тэнэгрэлээ ялах хэрэгтэй.

Дараа нь яахав бусад ялалтуудаа бий болгоно биз!

Ц.Лувсандорж

2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

No comments:

Post a Comment