Наадмаа ашигтай бизнес болгоё
Ойгоо утгатай тэмдэглэл байлгая
Наадам Game. Тэгэхээр аливаа наадам сонирхогчидтой байж түүндээ үйлчилж байж л зах зээл санхүүгийн хувьд орших юм. Гэтэл манай энэ наадамд нэг талаас наадам, нөгөө талаас хувьсгал, ой энэ тэр зүйлтэй холилдон төржөөд юу ч биш болчихоод байгаа юм. Ялгамаар байна.
Тэр олон ой, мойгоо яг зөв огноогоор намууд хийгээд холбогдох этгээдүүд байдаг бол утгатай үнэ зөв тэмдэглэдэг больё.
Наадмаа уламжлалт соёл гэж байгаа бол бөх, сур, морио орчин цагт нийцүүлээд маш хямд зардлаар маш хөнгөн авсаархан, бас утгатай, ашигтай байлгая.
Жишээ нь, жилийн шилдэг 16 бөх барилдуулаад болох. Энэ нь 1-2 цагийн үйл ажиллагаа байх. Эдний нэг нь түрүүлэх нь спортын утгаар мэдээж тул утга нь ижил. Хоёр өдөр барилдаж байна гэх уйтгартай нэг хэвийн үйл ажиллагааг харах завтай хүн цаашид байхгүй болно. Одоо ч тийм л болж байгаа. Цахим хурдтай эрин шүү дээ.
Морь мөн адил. Давжаа биетэй том хүмүүсээр морь унуулдаг болох. Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг эндээс салгах. Тэгээд шилдэг 16 морь уралдуулдаг болох. Үүнд ихдээ 3-4 цаг зарна биз.
Сурыг олимпид оруулах. Эсвэл бүр болих. Одоо нум сумаар байлдаж байх цаг биш. Түүнд суралцаад байна гэж цагаа үрж байх шаардлагагүй. Зүгээр л тоглоом, шоу бизнес байдалтай болгосон үйл ажиллагаа төдий зүйл байлгах.
Бас наадам, тэр ой мойгоо улс орон даяар нэг өдөр нэг цагт явуулдаг болох. Тэгэхгүй бол сум, дүүрэг, довны гэх мэтээр наадам, найр намаржингаа, бүүр цаашилбал жилжингээ болдог болов. Энэ улс ямар наадам,найрын улс биш дээ.
Ингэхэд одоо хүртэл явж ирсэн наадмын энэ их өртөгтэй зардалтай, холион бандан болсон байдал зүгээр л өөрөө арилж, түүнд татвар төлөгчийн мөнгөнөөс зарах, үрэх шаардлага ч үгүй болж харин үр дүнгээ мөнгөөр монгол хүнд л өгч эхэлнэ.
Харин наадмыг мэргэжлийн холбоод элбэг аваад явчихна. Тэр нь тэдний хөөрхий санхүүгийн хувьд орших бас нэг боломж, хэлбэр юм. Түүнийг төр булаан авах бас хэрэггүй юм. Ардчилсан улсын төр өөр үүрэгтэй байдаг.
Энэ бүхний дүнд наадам цаашид хөгжиж орших байраа, замаа зөв, төв олно.
Дүнд нь бөх, сур, морь гэж яваа энэ олон хүмүүс түүнд хайран залуу насаа үрэн биеэ эвдэхгүй болж багаасаа эрдэм номд л шамдан суралцаж урт насалж үр бүтээлтэй амьдардаг болох юм. Энэ зуун тань 13 дугаар зуун биш харин зөвхөн шинэ мэдлэг, шинэ чадварын зуун, түүний олж нээх, олж эзэмших өрсөлдөөний зуун шүү дээ.
Энэ мэтээр бодох зүйл олон байна аа. Зах зээлийн харилцаанд шилжүүлж, төр, төр бусыг ялган наадам, ойгоо тэмдэглэдэг больё.Одоо холилдчихоод байна, тэгээд бүүр бандан болчихоод байгаа юм. Ингэхдээ бас 21 дүгээр зууны иргэншил, дэвшил, цахим хурдыг тооц.
Наадмаа ашигтай бизнес болгоё.
Ойгоо утгатай тэмдэглэл байлгая.
Наадмаас хэмнэе, ойгоо утгатай болгоё гэсэн энэ сэтгэлгээгээр цаашид манай улс өрөө төлж дуусах хүртэл, Азийн баар биш харин Азийн Бар улс болтол бүх нийтээрээ хэмнэлтийн горимд шилжицгээе.
Дэлхийн тэргүүн өртөн атлаа бид тань дэлхийн тэргүүн баян шиг тансаглах юм. Найрлах юм. Наадах юм.
Наадмаа, найраа багасгая. Хэрэглээгээ хэмнэлтийн горимд оруулья. Сэтгэлгээ, хандлагаа өөрчилье. Үүний тулд боловсролдоо үнэн бодит чанарыг авчрах хувьсгал хийе.
21 дүгээр зуунд арай өөр амьдарцгаая, монголчууд аа!
Энэ улсын 21 дүгээр зууны эзэд хойч үедээ ухаалаг, гэгээлэг нийгмийг өвлүүлцгээе, энэ цагийнхан аа!
Ц. Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

No comments:
Post a Comment