Үнэн хүслээс тань үл хамаарна. Энэ нь дөнгүүрт нь хүсэл нь хүртэл үнэн, үнэн нь бас хүсэл нь болж замаа олсон байж болох авч доогуурт нь харин хүсэл нь үнэнээс их хол, үнэн нь ч хүслээс нь бүр ангид байж замаа алдана гэсэн утга. Үүнийг харуулсан ганц хоёрхон энгийн бодит тохиолдлыг дор сийрүүлье.
Дэлхий хавтгай. Ингэж итгэдэг байсан, ийм байгаасаа гэж хүсдэг байсан цаг саяхан юм. Гэтэл дэлхий бөөрөнхий аж. Бөөрөнхий ч гэж дээ тэр үнэндээ, энгийнээр хэлбэл, бүх ертөнцийн таталцлын хуулийн дор байраа олж оршдог хотгор гүдгэртэй л нэгэн том чулуу юм. Энэ үнэн нь тэр цагийн хүмүүсийн хүсэлд нийцээгүй тул "Дэлхий хавтгай биш, харин бөөрөнхий" гэсэн үнэнг хэлснээ тэд шатаав. Ингэж шатааснаар, гэвч, тэдний хүслийн дагуу "Дэлхий хавтгай болсонгүй, харин бөөрөнхий л хэвээр байв". Тэдний хүслээр үнэн харин худал болсонгүй. Үнэн хэвээр л байв.
Бүүр саяхан айхтар
халдвартай нэг вирус гарч олны аминд хүрч эхлэв. "Ийм айхтар вирус
бодитой оршиж байна. И-бола оршиж байна" гэж хэлэв. Гэтэл "Уугуул иргэд
ийм вирус байхгүй, харин лус савдаг л хиллэгнэж, амийг нь авах ёстойгоос
амийг нь авч байгаа юм" гэж хээв нэг үзэв. Гэвч тэдний итгэл, хүслээр
болсонгүй, бараг тосгоноороо, хотоороо бүгд л амиа алдах, бүр дэлхийн
хүн амийг устгах хүртэл эрсдлийг бий болгов. Дэлхий цэрэг цагдаадаа хүрч тэнд хориг тогтоов. Гэсэн ч уугуул иргэд түүнийг байхгүй гэснээр. Гэвч
тэдний хүссэнээр И-бола вирус байхгүй болсонгүй, харин оршсоор, тэд ч
л одсоор л байв. И-бола оршиж байгаа нь уугуулийнханы хүслээс,
итгэлээс үл хамаарах аж. Үнэн хүслээс ангид байдаг аж.
Хаан нүцгэн байв. Гэтэл "Нүцгэн хаанаа нүцгэн биш байна, харин бүүр яасан сайхан хувьцаслав" гэж харц ардууд шуугин шагшиж эхлэв. Харц ардын ингэж хүссэнээс болж хаан харин гэнэт тэр дороо хувцастай болсонгүй. Хаан нүцгэн л байв. Үнэн харц олны харснаар нь өөрчлөгддөг эд биш аж.
Эмэгтэй нь эмоцлог. Эрэгтэй нь эргэцүүлэлтэй. Гэтэл нэг улсад харин "Эмэгтэй нь эргэцүүлэлтэй, харин эрэгтэй нь эмоцлог" гэж шуугив, шагшив. Тэгээд ч боловсролоо, багшаа тэр эргэцүүлэлтэй гэх эмэгтэйгээр дүүргэв. Бүх эрэгтэй эм болж, бүх эм нь эр болж хувирахыг хүсэх. Бараг хүйсээ солиулах дөхөв. Гэлээ ч тэдний хүссэнээр эмэгтэй нь илүү эргэцүүлэлтэй болсонгүй харин эмоцтойгоо л үлдэв. Эрэгтэй нь бас илүү эмоцтой болсонгүй, тэд хөөрхий эргэцүүлэлтэйгээ л үлдэв. Үнэн нь соёлоос тань ангид байдаг аж.
Үнэн хүслээс тань ангид оршдог. Хүссэнээр тань өөрчлөгддөг эд биш. Үнэнийг ингэж эрт танивал үнэнийн жамыг дагаж, замаа л эрт олдог аж.
Ц.Лувсандорж
2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

No comments:
Post a Comment