Monday, October 1, 2018

Эхлээд боловсролын хувьсгал хий

Эхлээд боловсролын хувьсгал хий

Муугаа тогтолцоогоор сайн ажиллаж болно. Тэгэхээр тогтолцоондоо гэхээсээ хүндээ л эх, их муу нь бий.Намд бол бүр их муу нь бий. Одоогоос 30 жилийн өмнө тогтолцоо л муу байсан биз!. Одоо бас тогтолцоо муугаа биз!

Тогтолцоо гэж бас дахин алдахаасаа өмнө болохоо байчихсан боловсролдоо хувьсгал эхлээд хий.

Хар масстай байхад сайхан тогтолцоог ч муухай л болно.

Саруул масстай байвал муу тогтолцоо ч сайн хүний ачаар сайн л байх болно.

Боловсролын тэр хувьсгалыг боловсролын сайд гэгч нараар уучлалт гуйлгахаас эхлүүлэх тун зөв, төв юм.

Учир нь бүр хэд хэдэн үеийг муруй бодлогоор маш их хохироосон улс бол тэд мөн.

ЕБС ч, их дээд сургууль ч ялгаагүй хүний хайран залуу цагийг татвар төлөгчийн мөнгө, эцэг эхийн их зүтгэл, сэтгэлтэй хамт яйран, дэмий үрдэг үйлдвэр болж хувирсан нь бодит юм. Ийм болгосонд гэмшиж, өнөөх 30 жилд боловсролын сайд гэж явсан бүх хүмүүс зэрэгцэж суугаад хохирч яваагаа ухаарсан 18-50 насныхнаас, бас хохирогч гэдгээ ухаарч амжаагүй золиос болж яваа 0-17 насныхнаас нэг удаа ядаж уйлж уучлалт гуйх нь зөв юм. Энэ бол боловсролын хувьсгалын эхлэл мөн. Яагаад гээч?

Энэ нь боловсрол бол хэн дуртай нь сайд гээд саад хийж болдоггүй салбар гэдгийг дараагийн үеийнхэнд гүн ухааруулахад нэн ач тустай, их сургамжтай хэрэг юм.

Тогтолцооны шинэчлэл хийхээсээ өмнө муу ч бай, сайн ч бай, тогтолцоог авч явж чадах саруул үеийг бэлд. Үүний тулд боловсролын хувьсгал эхлээд хийе.

Хар масстайгаа бид хаа холдов вэ дээ, ер нь.

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

No comments:

Post a Comment