Унших бичгээр уншиж урагшилцгаая
Хэл
бол харилцааны хэрэгсэл болохоос биш, харин өнөөхүүдийн монгол хэл шиг
дүрэмжин хийрхээд сүлжээний бизнес болж байдаг зүйл биш юм.
Тээр
цагт унших бичиг гэх нэг сайхан унших хичээл байдаг байлаа. Үнэндээ энэ
унших дотор энэ цагийн нөгөө айхтар хорлол болсон 22 хичээлийн агуулга
бүгд байсан юмдаг.
Тэр
IELTS, TOEFL гэдгийн уншварын агуулга ч бидний тээр цагийн унших
бичгийн агуулга шиг мэдмээр зүйл ихтэй, уншмаар, бодмоор бүтээгдсэн байх
юм. Унших бичиг ийм л алсыг харсан, шинжлэх ухаанч, хэрэглээтэй, хүнийг
бодсон шийдэл байж л дээ.
Ерөнхий
боловсролын сургуулийн нөгөө 22 хичээлүүд болох монгол хэл, уран
зохиол, хуучин бичиг, эрүүл мэнд, технологи, түүх, нийгэм, туршилттай
байх ёстой авч огт туршилтгүй явдаг манай шинжлэх ухааны хичээл болох
хими, физик, биологи, газар зүй, за тэгээд, ер нь математикаас бусдыг
унших бичигт багтааж их хурлаасаа авахуулаад энгийн айлд хүртэл бүгд
унших бичгээр уншиж суран монголоороо соён гэгээрэх хэрэгтэй байна. Ийм
унших бичиггүйгээр ер нь бид нэг л урагшлахгүй нь их тодорхой болж
байна. Харин дандаа урвайх нь бол тун илт юм.
Сүлжээний
бизнесийн 22 хичээл нэртэй тэр хогон агуулга, хойрго арга зүйгээс үр
дүнтэй энэ унших бичгийг бүтээж байж л салах юм байна лаа.
Ингэснээр
боловсролын яамныхан ч мөн унших бичгээр уншиж сурцгааж, аливаа
шийдвэрээ ядаж уншихад тулгуурлаж гаргадаг болох юм. Ингэвэл мөн ч
сайхан хэрэг дээ.
Багш
нар 30 жилийн хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг эхэлж тэмцснийх нь төлөө
тэднийг байнга л утгагүй зүйлээр их дарамталж байдаг болсон нөгөө саад
сайдын үед хийсэн ганц ажил гээд хийрхэж байгаа тэр "үнэлгээний журам"
гэгчийг нэг харсан биз дээ, та нар, эцэг эхчүүд ээ. Түвшин дүн үү,
чанарын үнэлгээ суралцагчийн түвшин үү? I түвшин нь сайн юм уу, VIII
түвшин нь муу юм уу?
Дүн,
үнэлгээ, түвшин гэдгээ хольж бантан болгон мууг сайн, сайныг муу
болгож завхруулснаа барьж л байдаг байх даа. Энэ завхралаас болж энэ
цагийн бидний хүүхэд дэлхийд бүү хэл дэргэд хүндээ үзүүлээд ойлголцчих
дүн ч үгүй болж байна даа, хөөрхий." "Би VIII түвшний муу хүн л дээ"
гэдгээ харуулсан гэрчилгээ үзүүлж мангараа харуулалтай биш дээ, ямар.
Хүүхдийг
тань тэд үнэн баллаж байгаа биз. Үүнийг барьсан биз. Энэ бүх завхрал,
мангартал нь уншдаггүйгээс эхлэлтэй байдаг юм. Уншвал ядаж мунхаг арилж
ухаарал нэмнэ шүү дээ.
Боловсролын
яамханынхан гэж нэг л номын биш намын болсон улс байх. Унших бичгээ
бүтээж уншиж ухаарч, ухаарч уншин ухаалаг шийдвэр хий л дээ, та нар.
Энэ
намын мангар, ангарууд болох эднээс нийгмийн хөгжлийн тархи болсон
боловсролын бодлогоо яаж нэг салгаж энэ улсыг зөв, төв хөгжилд хөтөлнө
дөө!
Үүний талаар эцэг эх, ер нь монголчууд дор дороо үр хүүхдээ санаж байгаад тун их эргэцүүлмээр байна даа!
Унших бичгээ дахин бүтээж монголоороо уршгүй байдлаас нэг салцгаая! Mонголоороо тэгээд хамт урагшилцгаа, унших бичгээр.
Ц.Лувсандорж
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
No comments:
Post a Comment